Популизм хэзээ дуусах вэ

Энэ л жам ёсны давалгаа ид эхлээд байна. Хааяа нэг үзэгддэг байсан гишүүд хагас бүтэн сайныг алдахгүй тойрог руугаа гүйдэлтэй болж, хаа хамаагүй нэгнийг хамаатан саднаа мэт тэврэх нь энгийн үзэгдэл болоод байгаа. Энэ бол байдаг л үзэгдэл, түр зуурын сээтэгнэл. Харин улс орноо халамжийн гэх ангилалд оруулах шахдаг манай улс төрийн намуудын мөнгөн амлалт энэ удаад цэглэгдэнэ гэж бодож байтал үгүй бололтой.

Саяхан Ардчилсан намаас хүүхдийн мөнгийг сэргээх хуулийн төсөл боловсруулан спикерт гардуулав гэж сонслоо.

Тус нам өмнө нь хүүхэд бүрт мөнгө олгох төсөл санаачлан хэрэгжүүлж байсан ч Хүний хөгжлийн сангийн тухай хуулиас болоод төслөө татсан. Гэтэл одоо сар бүр олгодог 21 мянган төгрөг дуусгавар болох гэж байгаа болохоор үргэлжлүүлээд ирэх долдугаар сараас хүүхдийн мөнгө олгож эхлэх ёстой гэж үзэж байгаа юм байна. Уг нь 2009 оноос хойш л бэлэн мөнгөний амлалтыг бут цохин үгүй хийхгүй бол бид хөгжихгүй хэмээн амтай болгон ярьж, ажил хэрэг болгохоо амлаж байсан санагдана. Гэвч өнөөх л популист амлалтаасаа манай улстөрчид салж чадахгүй нь ээ.

Ард түмнээ зориудаар ядууруулж, ам чийглэх төдийхнөөр гол зогоолгосноор өөрсдөө ахин сонгогдох, төрийн толгойг алдахгүй барьж байх хүслээ биелүүлдэг улстөрчдийн муу жишиг гадны буурай орнуудад байдаг тухай амаа чилтэл ярьсан. Бүр бид л ийм жишиг тогтоохгүй. 1-1,5 сая төгрөг амласнаараа 2008 онд ёстой муухай жишиг тогтоох шахлаа. Ёстой байж боломгүй зүйл рүү улс орноо явуулах гэж байна шүү гэцгээж байсан улстөрчид хаачив аа.

Арай хүн биш ээ, цэрэг л байна гэдэг шиг хүн биш хүүхдэд юм чинь бэлэн мөнгө өгөлгүй яадаг юм гэх гэж байгаа юм биш биз. Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн мөнгө байдаг л асуудал юм билээ. Гэхдээ манайх шиг улсын хувьд хөгжлийнхөө гарааг зөвөөр эхлүүлэхэд л хамаг анхаарлаа хандуулан хөрөнгө мөнгөө тийш нь чиглүүлэх учиртай. Үүнийг ч манай улстөрчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд төсөв ярих бүрт Сангийн сайд С.Баярцогт Бэлэн мөнгөний амлалт байх ёстой бүхний байрыг солиод байна. Инфляц хөөрөгдөхөд гол нөлөө үзүүлж байна. Бүтээн байгуулалтад зарцуулах мөнгө ул мөр нь гарахгүй бэлэн мөнгөний амлалт руу урсаад байна гэж ирээд л ширээ шаах нь холгүй халагладаг байв.

Энэ бүхэн нь 2012 оны сонгуулиар дуусгавар болох нь гэтэл яаж байгаа юм бол оо. Өнөөх дундаж чинээлэг давхаргыг үүсгэх чиглэл буюу барууны урсгалтай Ард­чилсан нам маань бэлэн мөнгө­ний амлалт бүрийг анхлан санаачлаад байх юм. Аль эсвэл барууны чигийг барихаа болиод зүүнийг шүтэх болоо юу.

Бодоод байхад бүх л популист амлалтуудыг энэ нам эхлүүлж байж. Монголчууд төр иргэддээ бэлэн мөнгө май гээд тарааж болдог гэж бодоо ч үгүй байхад анх 2004 онд хүүхдийн мөнгө гэж Ардчилсан нам гаргаж ирсэн. Дараа нь иргэн бүрт Эрдэнийн хувь нэг сая төгрөг гэж нүд орой дээр нь гаргах шахсан. Сонгууль л болсон хойно хэн гоё зүйл амласан нь өндөр оноо авах ёстой гэсэн тактик үйлчилнэ гэж тооцоолдог. Харин бэлэн мөнгө тараах түүчээг эхлүүлснээр Ардчилсан нам олонх болж байв уу гэвэл үгүй гэдгийг бэлээхэн бид мэднэ. Ингэхээр амласан нь ялаад байдаг ч юм биш байх нь.

Өнгөрсөн жил Грек улс дампуурангаа алдав. Европын холбоо, Олон улсын вальютын сан, Дэлхийн банк энэ тэр баахан мөнгө хүүтэй зээлж байж энэ улс дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн. Үнэн хэрэг дээрээ Грекийн засаг төр нь ард иргэдээ дэндүү эрхлүүлснээр халамжийн улс болж, яваандаа дампуурах дээрээ тулсан шүү дээ. Өдөр дөрвөн цаг ажиллаж, үлдсэн хугацаанд нь наргиж наадаад өнгөрөөчихдөг ард түмэнтэй орон яаж ч хөгжих билээ дээ.

Жаргалтай иргэдийн нарги­сан их цэнгэл нь эл орныг ийнхүү хүнд байдалд оруулсан шиг бэлэн мөнгөний амлалтаар ахиад хэдэн сонгууль явуулбал бидний хэдэн монголчууд гарцаагүй гай барцадтай учирч таарна. Иймээс энэ удаагийн сонгуулиас эхлэн хэдэн сарын дараах хэдхэн суудлыг бус олон арван жилийн дараах өндөр хөгжилтэй Монголын хувь заяаг бодож популизмаасаа татгалзъя л даа. Бидний ирээдүй болсон хүүхдээ харж үзэх нь зүйн хэрэг. Гэхдээ сард өгдөг хэдэн төгрөгийг эцэг эх нь яг хүүхдэдээ зарцуулдаг уу, үгүй юу гэдэг дээр хүртэл тогтоод нэг судлаад үзээрэй. Их л эвгүй дүр зураг харагдах байх. Иймээс сонгуулийн өмнөх популист амлалтаасаа татгалзаж, энэ улс орныг ирээдүйд авч явах үр хүүхдийнхээ сурч амьдрах, тоглож наадах, эрүүл өсөх зэрэгт нь тэр хөрөнгөө зарцуулбал ямар вэ. Адилхан л хүүхдийнхээ төлөө сэтгэл гаргаж, гар сунгаж байгаа хэрэг шүү дээ.

М.Мөнхчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button