Сонгуулийн бэлтгэл ажил бүрдээгүй ч гадаадад буй Монголчуудаа тоолсоор

дамжуулан Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 9.6 тэрбум ам.доллар хүрсэн тухай хэлсэн. Уул уурхайн эргэлтэд орж гадаад дотоодын хэн ч байсан гэсэн Монгол Улсыг сонирхож байгаа энэ үед 9.6 тэрбумын өртэй улсад амьдарч байгаа гэсэн мэдээ иргэдийг цочроож байв. Чухам Ц.Шинэбаяр гишүүн ямар мэдээллээр дамжин энэ тоог гаргасан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар эрхэм гишүүн Ц.Шинэбаярын хийсэн мэдээлэл ташаа болохыг албаны хүмүүс мэдээллээ. Өөрөөр хэлбэл гадаад өр зохистой хэмжээнээс хэтрээгүй болон ҮАБ-д нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэдгийг ГХ-ны сайд Г.Занданшатар, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар мэдээлсэн байна.

Нийт гадаад өрийн 2.2 тэрбум ам.доллар нь Засгийн газарт хамааралтай бөгөөд үлдэх 7.4 тэрбум ам.доллар нь хувийн хэвшил, түүн дотроо банк, банк бус байгууллагын өр байгаа гэдгийг Монголбанкны албан ёсны мэдээлэлд дурьджээ. Тэдний хийсэн энэхүү мэдээлэл ард түмний түгшиж байсан сэтгэлийг амраасан биз ээ.

Харин ирэх сонгууль хаяанд тулчихсан байгаа энэ үед ямар хуулиар сонгуулиа явуулах нь тодорхойгүй, цахим үнэмлэх нь бүр сураг ч үгүй болсон байгаа энэ үед Засгийн газар Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах тухай журам-ын төслийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар танилцуулжээ. Төсөлд Монгол Улсаас хилийн чандад суугаа нийт 40 Дипломат төлөөлөгчийн газарт иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комисс, салбар комисс байгуулах, тэдгээрийн чиг үүрэг, сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, танилцуулах, санал авах ажлыг зохион байгуулах, саналын нууцлалыг хангах зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулжээ.

Төсөлд тусгаснаар сонгуулийн эрх бүхий иргэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө тухайн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт ирж бүртгүүлэх ёстой. Иргэд санал өгөхдөө өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсвэл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэж, хуудсаа дугтуйд битүүмжлэн саналын хайрцагт хийх юм. Гэхдээ сонгогч бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс хамаарч саналаа биечлэн өгөх боломжгүй бол итгэмжлэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар саналаа өгч болохыг журамд тусгаад байна.

Ер нь бол гадаадад байгаа иргэд нэг иймэрхүү дур зоргоороо саналаа өгөх болж таарч байгаа юм байна. Хэн нэгэн хүн сонгуулиа өгч чадахгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгч нь саналыг өгнө гэдэг үнэхээр утгагүй хэрэг. Тэр хүн нь хаана хэндээ өгөөд ирж байгааг нь хэн ч мэдэх билээ гэх зэргээр хардах асуудал олон байна. Өнөөдрийн байдлаар гадаадад сонгуулийн эрх бүхий 70 мянга орчим иргэн байгаа бөгөөд иргэний шинэчилсэн бүртгэлд 33 мянга гаруй хүн хамрагдаад байна. Харин сонгуулийн үеэр энэ тоо хэд болж өсөхийг хэн ч таашгүй. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудал яригдсан тухай хэвлэл мэдээллээр гарч байсан. Цахим үнэмлэхийг хэвлэж чадахгүй гэдгээ мэдэгдээд буй Ц.Нямдорж сайдыг огцруулах олон үндэслэл байгаа гэдгийг өөрийнх нь болоод өрөөлийн намын хэн нь ч гэсэн хэлсээр. Гэсэн ч түүнийг зүгээр л нэг өргөс аваад хаячихаж буй мэт суудлаас нь унагахгүй гэдгээ Засгийн газрын зарим гишүүд хэлжээ.

Б.САРАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button