Монгол доллартай болъё

Тэртээ дундад зууны үед дэлхийг бөмбөрцөг хэлбэртэй гэж хэлээд Жордано Бруно шатаалгасан ч хүн төрөлхтөн хожмоо амаа барьсан түүхтэй. Тэрслүү ч гэх юм уу нэг санаа толгойд эргэлдээд чөтгөр мэт шүглэчихээд нэг л болдоггүй. Засгийн газрын алдарт хорьдугаар тогтоолын эсрэг санаа юм л даа. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөт эдийн засгаас бид зах зээлийн эдийн засаг руу шилжихдээ ирж буй гипер инфляцийг урьдчилан харж, угтсан арга хэмжээ авсныгаа төгрөгийн оронг нэмснээр тайлбарладаг шүү дээ. Харин өнөөдөр манай улсын мөнгөний нийлүүлэлт хачин ихээр нэмэгдэж эцэстээ бараа үйлчилгээнээсээ хол давсан их мөнгөтэй болсноор мөн л инфляцид баригдаад байна. Үүний эсрэг Төвбанк он гарсаар хэд хэдэн удаа бодлогын хүү, заавал байлгах нөөцийн хэмжээгээ нэмэн мөнгөний бодлогоо чангаллаа.

Монгол доллар № 1

ОХУ-ын Ерөнхий сайд асан Виктор Черномырдин шалдаа хүртэл унаад байсан рублийн ханшийг хүчээр босгосон гавьяатай нэгэн. Түүний хийсэн мөнгөний бодлогын эрс шинэчлэл нь чухамдаа мөнгөн дэвсгэртийн оронг хүчээр цөөлөх байсан юм. Үүнтэй төстэйгөөр манай улс ч мөнгөний бодлогодоо шинэчлэл хийж болмоор байгааг Монголоо гэсэн сэтгэлтэй, учир мэдэх хүмүүс хүссээр байна. Өөрөөр хэлбэл, 10, 20 мянгат бүр цаашлаад 50 мянгатын дэвсгэрттэй болох бус ам.доллар, фунт, евро мэт 1-100 хүртэл дэвсгэрттэй болох эхний алхмыг хэрэгжүүлэхийг хэлээд буй. Энэ утгаараа бид монгол доллартай болж, гадны мөнгөн дэвсгэртийг бус төгрөгөө шүтдэггүй юм гэхэд ядаж хир буртаг, хөлс ноос болгочихгүй хэрэглэх боломжтой төдийгүй хүндэлж харилцах ухамсар суух бус уу. Таны гарт буй аравтын дэвсгэрт тань арван ам.доллартай харьцаад ирэхээр харийн мөнгөн дэвсгэртийг одоогийн төгрөг шиг хувь заяа хүлээхгүй гэж үү.

Монгол доллар № 2

Үүнээс гадна бас нэг санаа бий. Ерөөсөө төгрөгөө ашиглахаа болиод ам.долларт нэгдэх. Үүгээрээ олон хүний дургүйг хүргэж, гуулийг нь цухуйлгах гэсэнгүй. Үнэндээ 10 мянгатын дэвсгэрт, 10 ам.доллар хоёрын алийг нь монголчууд илүүд үзэж байна вэ гэх асуултаас урган гарсан санаа гэхэд болно. Үүний зэрэгцээ Монголыг хэрэглэгч орон болгох замыг нь гадныхан тэртэй тэргүй засч өгсөн учир ам.долларгүйгээр хаашаа ч хөдлөхгүй болчихоод байна. Өглөө сэрэхэд халааснаас тань хоёр ширхэг талхны мөнгийг инфляци гэх мангаа-гаар дээрэмдүүлж нэг талхны мөнгө болгодог төгрөг хэмээх сульдаа мөнгөн дэвсгэрттэй байснаас инфляцид бараг өртдөггүй супермэн ам.доллартай болчихвол манай эдийн засаг сэвхийтэл босчих юм биш үү. Нөгөө бидний шүтээд байдаг дэлхийн номер нэг АНУ-ын эдийн засгийг бүрэн хуулбарлах боломж эндээс бүрдэж, АНУ-ын салбар төлөөлөгч мистер Монгол хоёр хөршийн дунд мэндлэх бус уу. Төгрөг гэх мөнгөн дэвсгэртийг халхавч болгон ашиглаж байгаа болохоос биш, өнөөдөр манай улсын эдийн засаг тэр чигээрээ л ам.доллараар хөдөлж байгааг үгүйсгэх хүн цөөн буй за. Оюутолгой-гоос эхлээд бусад уул уурхай, техник технологи, барилга, дэд бүтэц гээд олон салбарт ил цагаанаар ам.долларын гэрээ, хэлцлийг хийсээр байгаа. Хамгийн гол нь үүний дийлэнхийг нь монгол төгрөгөөр гүйцэтгэх боломж байсаар атал ингэсээр байгаа нь хачирхалтай.

Монгол доллар № 3

Инфляцийг толь бичигт Хөрөнгөтнүүд жирийн хөдөлмөрчин иргэдийг мөлжиж, өөрсдөө баяжих хэрэгсэл болгодог гэж тайлбарласан байдаг. Үүнээс харахад инфляци нь хэн мөнгөтэй байна тэдний төлөө л үйлчилдэг ойлголт болж таарах нь. Сүүлийн үед манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар өндөр ач холбогдол өгөн ажиллах болсон. Уул уурхайн компаниуд л манайд орж ирэн мөнгөө зарлагадаж буй мэт харагдах болсон гэдэгтэй маргах хүн цөөн биз. Харин уул уурхайн компаниудыг дагаад манайд санхүүгийн болон хуулийн зөвлөх компаниуд орж ирж байна. Нэрэндээ зөвлөх боловч нүүрэндээ зааварлах зохион байгуулалт /behaүior/-тэй эдгээр байгууллагын араас мөнгө хүүлэгч гадны банкууд ээлжээ хүлээн дугаарлаж буйг харсан хүн цөөн байх. Энэ бол улс орныг эзлэх эртний стратеги. Улс орны эдийн засгийг чирж буй хувийн хэвшлийнхэнд олгох зээлийн хүү өндөр, хугацаа богино байх тусам тэд гадагшаа тэмүүлж эхэлдэг. Манай дотоодын банкууд өнөөдөр манлай татвар төлөгчдийнхөө хүссэн хэмжээний зээлийг нь олгож чадахгүй байгаагаа хүртэл баталж гомдоллодог. Өөрөөр хэлбэл, Бат дөрвөн төгрөгтэй атлаа гурван төгрөгийн зээл хүссэн Доржид зээл өгч чаддаггүй. Үүнийг эрсдэл хэмээх тодорхойлолтоор үгүй хийдэг байна. Тиймээс Дорж Батаас бус Майклаас зээл авна. Учир нь Майкл 10 ам.доллартай. Майкл олгосон зээлийнхээ хүүнийхээ хэмжээгээр Батын монгол төгрөгөөс сорно. Ийм л жишиг Монголд байсаар ирсэн. Энэ нь улам төгөлдөржиж Майкл овогтой Болд Монголын хувийн хэвшлийнхэнд зээл олгож эхэлж буй. Гадны мөнгөөр мөнгө хүүлэгч банкууд олсон хэдээ гадаадынханд л өгнө үү гэхээс мань мэтэд бол гялтайх ч зүйл үгүй.

Монгол доллар № 4 /эпилоги/

Доллар гэх нэртэй мөнгөн дэвсгэрт хэрэглэдэг орнуудын эдийн засгийн хөгжил, хүн ардынх нь боловсрол, эдийн засгийг харъя. Доллар гэдэг нэрийг сонсмогц бидэнд өндөр байшин, ухаалаг гар утас, чамин хувцас, тансаг үнэртэн, гял цял машин гээд бидний хөгжил гэж ойлгодог бүхэн харагддаг. Австрали, Хонконг, Канад, Сингапур, Шинэ Зеланд, Тайвань гээд дэлхийн 35 оронд өөрийн үндэсний мөнгөн тэмдэгтийг доллар хэмээн нэрийддэг. 36 дахь орноор Монгол улс элсэн орж шившгээ бүү тариасай.

А.АРИУНБОЛД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button