Пакистанд онгоцны ослоор 127 хүн амь үрэгдэв

Боинг 737 онгоцны осолд 121 зорчигч, зургаан нисэх багийн гишүүн амь үрэгджээ. Гэрчүүдийн мэдээлснээр онгоц Исламадын агаарын тээврийн ойролцоо гэнэт унаж Хуссейн Абад тосгоны арав гаруй байшин дээр унасан юм байна. Тосгоны арав гаруй оршин суугчид ч мөн амь үрэгджээ. Осолдсон онгоцон дээр шинжилгээ хийсний дүнд бензин агуулах сав нь гэнэт шатсан юм байна. Мөн онгоц газардах үед цаг агаарын байдал нэлээд муу байжээ. Хүчтэй шуургатай, бороо хур орж байсан нь ч осол болоход нөлөөлжээ. Үүнээс болж онгоц осолдох шалтгаан болсон байна.

Нисгэгчид энэ тухай мэдэж, төв рүү мэдээлсэн ч яах ч аргагүй болж аажмаар газардахаар явж байсан ч гэнэт шаталт үүсч хүчтэй доош унажээ. Одоогоор амьд үлдсэн хүний биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл ирээгүй байна. Аврагчид амь үрэгдсэн хүний цогцсыг цуглуулахаас гадна, амьд үлдсэн хүнийг хайх ажлаа үргэлжлүүлж байгаа юм. Осолд миний хоёр охин амь үрэгдсэн. Тэднийхээ цогцсыг ч олж чадаагүй хэмээн хохирогчийн ээж гашуудан БиБиСи агентлагт ярилцлага өгчээ. Түүний хоёр охин нь 18, 21 настай байсан аж.

Тус улсад өмнө нь 2010 оны долдугаар сард А321 онгоц Исламабад осолдсоноос 152 хүний амь үрэгдэж байсан. Тухайн үед хувийн AirBlue компанийн онгоц Карачигаас Исламабадын чиглэлд нисч явжээ. Уг онгоцоор 146-152 хүн зорчиж явсан байна. Осол болсон газарт үүл суусан байгаа учраас нисдэг тэрэг бууж чадахгүй, аврагчид онгоц шатаж, утаа уугиж байгаа газар руу явган явж байжээ. Карачид байрладаг AirBlue нь Пакистандаа хоёрдугаарт ордог бөгөөд орон нутгийн шугамаас гадна гадаадад, тухайлбал Английн Манчестер рүү нислэг үйлддэг байсан аж.

Б.ЗОЛЗАЯА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button