Сургууль, цэцэрлэгийн захирлууд газрын наймаачдын дунд толгой цохиж байна

нийслэлийн өнөөгийн төрхөөс харж болно. Өдгөө Нийслэлийн дүүргүүд, сургууль, цэцэрлэгийн гаднах талбайд хаа сайгүй барилга байгууламж сүндэрлэсээр нэлээд олон жилийн нүүр үзэж байгаа билээ.

Ерөөс эдгээр нийтийн эзэмшлийн газарт төр засгаас анхаарал тавихаа болиод удаж байгаа талаар ярих хүн ч олон байдаг. Хамгийн гол нь сургууль, цэцэрлэгийн буюу нийтийн эзэмшлийн бүсэд багтдаг газрууд захирлуудынх нь мэдэлд очсон байх юм. Уг нь энэ сургуулийн биеийн тамирын талбайд зөвхөн хүүхдийн гэх тодотголтой спорт цогцолбор барьж болох байсан ч зөвхөн мөнгөний төлөөх газрын ашигтай наймаа явагдсаар байгаа нь хүн бүрийн нүдний өмнө ил байх болсон. Уг нь бол жирийн нэг иргэн хотын төвд газар авъя гэж хэчнээн жил хөөцөлдсөн ч мөрөөдөөд барах юм биш. Учир нь эдгээр А зэрэглэлийн бүсэд газар олддоггүй талаар Засаг дарга учирладаг. Гэсэн ч эсрэгээрээ нийслэлийн топ гэх бүх газрыг мөнгөтэй эрхмүүд олон сая төгрөгөөр өөрийн болгосноо сайрхаж ярьдаг. Тэдгээр худалдаж авсан эрхмүүдээс барьсан барилгаас нь авъя гэхэд тэнгэрт хадсан үнэ хэлээд суучихдаг.

Уг нь Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж Газрын тухай хуулийн 5.1-д тодоос тод бичсэн байдаг. Нэг үгээр газар бол төр, нийтийн өмч юм. Өөрийн нэр дээрх газрыг иргэн хүн зарж, худалдаалж болохоос гадна, түүний дээр хуулиар зөвшөөрөгдсөн бүхий л үйл ажиллагааг явуулах эрхтэй. Харин сүүлийн үед төрийн өмчийн тодотголтой гэгддэг сургууль, цэцэрлэгийн газруудын эргэн тойронд хэдэн давхар өндөр барилга байгууламж боссоор байна. Тухайлбал, сургуулийн газрыг наймаалцаж ашиг олох нь сүүлийн үед байдаг л нэг жирийн үзэгдэл болжээ.

Цаг сайхан байх үед, сургууль бүр тоглоомын талбайтай байхад биеийн тамирын талбайд хүүхдийн дуу л хаддаг байсан. Гэтэл одоо том, том машин техникийн дуу чих дөжиртөл нүргэлэх болсон нь харамсалтай. Цагтаа ч бас хангалттай, мод, бут суулгасан цэцэрлэгтэй байсан. Өдгөө эдгээр талбай, бүр цэцгийн мандлын төмөр хайс хүртэл зөвхөн сургуулийн захирлынх нь мэдэж зарцуулдаг өмч болсон гэхэд хилсдэхгүй.

Тоглох газаргүй болсон хүүхдүүд үлдсэн алга дарам зайнд нь бужигнаж байх юм. Уг нь дээрх барилгыг бариагүй байхад бяцхан жаалууд хөөцөлдөн, хөгжилдөж, хүүхэд насны жаргалаа эдэлж байдаг байлаа. Гэртээ харьсан ч ялгаагүй, гулгуур, савлуур байсан талбайд нь зайгүй чихэлдэх барилга байгууламжууд нүд эрээлжилдэн амьсгалахад ч бэрх болжээ.

Сургуулийн мэдлийн газарт их бүтээн байгуулалт өрнөж байгаагийн учрыг лавлахад Сургуульд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, түүгээр нь гадаадаас багш авч ирнэ, Доод талын хоёр давхрыг нь сургуулийн багш нарт өгөх юм гэсэн ам хаасан хариултыг өгдөг. Ийм баримт олон бий.

Тухайлбал, Баянгол дүүргийн 54 дүгээр сургууль. Тус сургуулийн биеийн тамирын талбай дээр Баянгол дүүргийн Нийгэм халамжийн үйлчилгээний газраас орон сууц бариулжээ. Бас нэгэн баримт дурдахад Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль ч ийм байдалд өртсөн бөгөөд тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Батбаяр Нийслэлийн Засаг даргын 415 тоот захирамжийг 2010 онд гаргуулж, Эн Эм Си ХХК-тай харилцан гэрээ хийсэн байдаг юм билээ. Одоо захирлаар нь ажиллаж байгаа Б.Балган өнгөрсөн онд бас энэ талаар Миний мэдэлд сургуулийн хөлбөмбөгийн талбай байдаг. Үүнийгээ хэн нэгэнд өгөхгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа гэж байсан. Уг нь газрын наймаа гэдэг нь ихээхэн балагтай ажил төдийгүй, ийм ажил хийдэг хүмүүсийг буруу гарынхан гэдэг.

Энэ янзаараа бол сургуулийн захирлууд газрын наймаачдын дунд нэлээд дээгүүрт эрэмбэлэгдэж магадгүй болох нь. Гэхдээ ийм байдалд хүргэсэн нь эрх мэдэлтнүүдийн гавьяа гэлтэй. Сурагчдын гүйж харайх, тоглох өөрөөр хэлбэл, хүүхэд насны жаргалаа эдлэх эрх ашгийг нь огоорон байж зүтгүүлж буй захирлуудын үйлдэл ч сайн зүйлд хүргэхгүй, харин ч нүгэл болно гэдгийг мэдэж л байдаг байгаа даа.

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн хашаанд барилга бариад айлууд ороод дууслаа гэж сургуулийн дэргэдэх 11 дүгээр байрны иргэд мэдээлэл өгсний дагуу тус сургуулийн захирал С.Марттай өнгөрсөн онд очиж уулзахад Орчлон констракшн-тай гэрээ хийж, 22 багшийг орох орон, оочих аягатай болгох гэж байгаа хэмээж байсан. Гэтэл саяхан биднийг очтол багш нар уг байранд орсон эсэхийг нь лавлахад тус сургуулийн хорь гаран багш ямартай ч байрандаа орсон талаар ярьж байсан юм билээ. Гэхдээ эдгээр багш нар нөхцөл нь маш хүнд. Бидний цалин хүрэхгүй.

Нийгмийн асуудлыг маань шийдэж байгаа нь сайн боловч жаахан өндөр хүүтэй байна хэмээн багш нар ярьж байсан. Хамгийн гол нь С.Март захирал барилга барихаас өмнө дээрх газрыг сургуулийн нэр дээр авах гэж зургаан жил хөөцөлдсөн гэдэг. Тэрбээр Зөвхөн багш ажилчдаа бодсон болохоос, хувийн эрх ашгийг харсан зүйлгүй гэж тайлбарлаж байсан юм. Тус сургууль хотын төвд, ёстой л топ зэрэглэлийн байрлалтай газар гэтэл багш нарын зээлийн нөхцөл хүү зэрэг нь авч буй цалингийн хаана ч хүрэхгүй байгаа нь ямар гэрээ журам хийж газараа өгч авалцсан нь бас л тодорхойгүй.

Ер нь барилгын компаниуд өөрсдөдөө ашигтай байрлал байвал зөвхөн сургууль, цэцэрлэгийн захирлуудтай газрын гэрээгээ хийж тохирдог гэж ярьж байна билээ. Биднээс авсан байраа захирлууд багш нартайгаа яаж гэрээ хийх нь тэдний эрх мэдэл гэж ч ярих хүн байсан. Ийм учраас хөөрхий хэдэн багш нар бидний хувьд байранд орж л байвал удаан жил төлөхөөс хойш болох байлгүй гэж өөрсдийгөө хуурах юм билээ. Энэ нь угтаа бол газрын далд наймаа гаарсны шинж.

Нийслэлийн Газрын албаныхан газар байхгүй л гэдэг. Гэвч нийслэлийн газар энэ мэт газрын наймаачдын гарт орчихож. Гуйгаад байтугай гуядаад ч авдаггүй А зэрэглэлийн газрын нэг га 200 мянган ам.доллар гэнэ. Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн газарууд ямархуу ашигтай наймаа гэдэг нь ойлгомжтой. Бас нэгэн жишээ дурдахад АПУ хувьцаат компанийн 75 дугаар сургуулийн хойно байрлах 330 ам метр газарийг дор хаяж 430 саяар үнэлэгдэж байгаа бол, Баянбүрдийн зүүн урд талд байрлах 960 м.кв газар 400 сая, Бөхийн өргөөний эсрэг талд төв замын хойно байрлах 488 м.кв газар 300 сая төгрөгөөр үнэлэгдэж байх жишээтэй.

Мөн түүгээр ч барахгүй хоёрдугаар амаржих байрны урд талд байрлах газрыг тэрбум төгрөгөөр зарах гэж байгаа талаар эх сурвалж ч хэлж байсан юм. Хамгийн хачирхалтай нь эдгээр Топ зэрэглэлийн газрууд бүгд Нийслэлийн захирамжтай гэж байгаа юм. Энэ мэтээр хотын А зэрэглэлийн газрууд, мөн сургуулийн биеийн тамирын талбай гээд хэдхэн хүний мэдэлд байгаа учраас мөнгөтэй эрх мэдэлтнүүд аваад харийнханд өндөр үнээр зарж байж ч болзошгүй. Нийслэлийн газрын эрх мэдэл бүхий хүнээс сургууль, цэцэрлэгийн газрын талаар лавлахад Сургуулиудын захирал нар өөрсдөө хүсэлт тавьсаны дагуу тус сургуулийн газрууд захирлуудын мэдэлд очсон байгаа гэж байв. Сургуулийн захирал өөрийн эзэмшил газрыг мэдэж байна гэхлээр ямар их эрх мэдэл тэдний гарт орж байгаагийн тод жишээ дээрх олон барилгаас харагдаж байгаа бус уу. Ер нь хатуухан хэлэхэд сурагчдын гүйж харайх, тоглох өөрөөр хэлбэл, хүүхэд насны жаргалаа эдлэх эрх ашгийг нь огоорон байж зүтгүүлж буй захирлуудын үйлдэл ч сайн зүйлд хүргэхгүй, харин ч нүгэл болно гэдгийг мэдэж л байдаг байгаа даа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button