Ченжүүдийг хөнөөсөн этгээдүүд Дээд шүүхэд хандав

Шүүгдэгчид анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Дээд шүүхэд хандсан байна. Тэдэнд өнгөрсөн оны аравдугаар сард Баян-Өлгий аймгийн шүүхээс шунахайн зорилгоор, дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн хоёр хүний амийг хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатааж устгасан, улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэмээн Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 153 дугаар зүйлийн 153.2, 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.11, 91.2.16 зүйл ангиар буруутган цаазаар авах ял оноосон юм.

Уг шийдвэрийг Нийслэлийн шүүх хэвээр үлдээжээ. Эл хэргийг сөхвөл, тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус аймгийн Баяннуур суманд ноолуур авч явсан ах дүү X, Б нарыг шунахайн зорилгоор дээрэмдэж, амийг нь бүрэлгэн, шатаасан байдаг. Үүнээс долоо хоногийн дараа цагдаагийнхан Баяннуур сумаас дээрх гурван залуугийн хоёрыг баривчилж, нэгийг нь тус аймагтай хил залгаа Шинжаанаас БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхан саатуулан манай талд хүлээлгэн өгсөн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button