Мөнхийн хайр ба Эсрэг дурлал

Үүнийг Японы зохиолч Мүрасаки Шикибүгийн Гэнжийн туульс романаас сэдэвлэн бичсэн зохиолоор бүтээж буй. Дэлхийн анхны роман гэдэг уг зохиолыг монгол хэлнээ О.Жаргалсайхан орчуулсан. Шар тэнгисийн тарчлаан жүжгээрээ үзэгчдийн танил болсон Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, зохиолч Б.Галаарид жүжгийн хэлбэр болгож бичсэн юм.

Япон хүн бүр энэхүү туульсаа мэддэг, маш их хайрладаг юм билээ. Уг туульсаас сэдэвлэн хийсэн мюзикл хэлбэрийн бүтээл, уран сайхны болон хүүхэлдэйн кино байдаг. Харин манай улсын уран бүтээлчид үүнийг эх орондоо драмын жүжиг хэлбэрээр амилуулахаар болсон нь энэ төрлийн хувьд анхдагч нь болж байгаа юм. Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд энэхүү жүжгийг тавьж буй. Гэнжийн дурлал буюу Эсрэг дурлал жүжгийг үзэгчдэд хүргэхэд бэлэн болж буй эсэхийг театрын уран сайхны зөвлөл хянаж үзлээ.

Найруулагч, ардын жүжигчин Б.Мөнхдорж, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, Ч.Найдандорж нар суудлаа эзэлжээ. Ерөнхий найруулагч Ч.Найдандоржийн Одоо эхэлье гэсэн команд дор япон маягийн орчин бүрдүүлсэн тайзан дээр шивэгчин өөрийн хатнаа дурсан ханхүү Гэнжид Чиний ээж хүний хайлан байсан даа хэмээн дурсан ярьснаар уг жүжиг эхэллээ. Тайзны урд захаар япончуудын суудаг намхан сандал байрлуулжээ. Цаахан талд нь тохой хэрийн өндөртэй жижиг ширээ байх агаад гүц, аяга тэргүүтэн байв. Ч.Найдандорж Мөөгий гэрлээ ярьснаараа өгнө шүү хэмээн микрофон буюу ардын уран зохиолч Т.Галсангийн хэлдэгчлэн дуун цацруулагчаар шивнэх төдий хэлэв.

Эсрэг дурлал жүжгийн хаанд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Фүжицүбо хатанд залуу жүжигчин Д.Ганцэцэг, их хатанд гавьяат жүжигчин Г.Урнаа, нэгдүгээр шивэгчинд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, хоёрдугаар шивэг­чинд жүжигчин Ц.Баясгалан, үзэсгэлэнт бүсгүйд Г.Отгонцэцэг тоглов.

Фүжицүмо бол хааны бага хатан юм. Тэрээр хаантны тэнгэр болооч бага хатантай усны дусал мэт адилхан аж. Тийм болохоор түүнийг бага хатнаараа сонгожээ. Тэнгэр болсон хатан нэг хүүтэй бөгөөд түүнийг Гэрэлт Гэнжи гэнэ. Фүжицүмо хатан, Гэнжи нар санаандгүй байдлаар дотно харилцаанд орсноос болж тэд бие биедээ хайр сэтгэлтэй болж үйл явдал өрнөнө. Гэнжи ээжтэйгээ усны дусал мэт адилхан, аавынхаа бага хатанд сэтгэл алдарч яахаа мэдэхгүй уйтгарлана. Жүжигчид япон үндэсний хувцас кимоно өмссөн байх агаад тайзан дээр чүүчигнэн алхаж байгаа зэрэг нь дүрээ хэрхэн сайн бүтээж буйг илтгэнэ. Жүжигчдийг танигдахын аргагүй болтол нүүрийг нь буджээ.

Эзэн хаан өөрийн хатнаа хүү Гэнжитэй хайр сэтгэлийн холбоотой болсныг мэдээд хааны ордноос явахыг тушаана. Хүү нь олон жил гадуур хэрэн хэсч Фүжицүботой эн зэрэгцэхүйц бүсгүйг хайсан боловч үл олдоно. Тэрбээр Фүжицүботой уулзахаар эргэн хааны ордонд очихоор болно. Гэнжиг ирэхийн өмнө сэтгэлт бүсгүй нь алтан гүцтэй хор ууна. Энэ үед жүжгийн найруулагч дуун чацруулагчаар Утаагаа өг. Утаагаа өг гэсэн юм. Гэрэлт Гэнжи түүнийг амьсгал хураах мөчид ирэх бөгөөд Яагаад намайг орхин одох нь энэ вэ. Чамгүй би яах билээ. Үхвэл хамт үхье хэмээн түүний гарт байх гүцтэй хорыг шавхан ууж хамтдаа нас эцэслэнэ. Уг жүжиг хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлалын тухай өгүүлдэг байна. Техник технологи бүх зүйл хувьсан өөрчлөгдөж хөгжлийнхөө оргилд хүрэхэд ойрхон байна гэгдэж байхад хайр сэтгэл харин мянган жилийн өмнөх яг тэр л хэвээрээ ажээ.

Жүжгийн төгсгөлд Ч.Найдандорж Жүжигт хамтран ажилласан хүмүүстээ баярлалаа. Өнөөдөр ингээд болсон. Маргааш 1100 цагт шүү. Бид одоо хуралдахаар явлаа гэв.

Энэхүү зохиолын ерөнхий агуулга нь В.Шекспирийн Ромео Жульетта жүжигтэй адилхан ажээ. Гэхдээ уг зохиол Ромео Жульетта-г бичигдэхээс хэдэн зуун жилийн өмнө бий болсон аж.

Хайр сэтгэл хэзээнээс ийм л байж ирсэн. Цаашид ч мөн ийм л байх болно гэсэн нэгэн найрагчийн мөртүүд тархинд бууж байв аа.

У.Баяраа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button