Өмгөөлөгчийг өмгөөлөх нь

Түүнийг суллагдсаны дараа утсаар холбогдож, биеийн байдлыг нь асуувал Дажгүй ээ. Өглөө 0900 цагт суллагдлаа. Одоо гэртээ харьж хувцсаа солих гээд явж байна гэсэн юм. Харин хоригдсон талаараа мэдээлэл хийх эсэхийг нь тодруулахад Нэг их сүртэй мэдээлэл хийгээд байх юу байх вэ дээ гэсээр ойр зуурхныг хөөрөлдсөн юм.

Ер нь яагаад өмгөөлөгч хүн ажлаа хийснийхээ төлөө улстөрийн явуулгад автан хохирч, хоригдох ёстой гэж. Хэрэгт холбогдсон хүүхдээ өмөөрч хэл ам хийлээ гэж аав, ээжийг нь шоронд хийдэггүй биз дээ. Өмгөөлөгчийн ажил үүнтэй л адил.

Өмгөөлөгч О.Алтангэрэл, Т.Мөнхдэлгэр нарыг Цагдан хорих төвд болсон цагдаагийн экс дарга нарыг шүүх хурлыг орхиж гарсан, шүүх ажиллагаанд хүндэтгэлгүй хандаж, хурлыг санаатайгаар тасалдуулсан гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. Улмаар энэ сарын есөнд өмгөөлөгч О.Алтангэрэлийг, 11-нд өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг албадан саатуулж, олныг гайхашруулсан билээ.

Гэтэл яг үнэндээ О.Алтангэрэл, Т.Мөнхдэлгэр нарыг генерал Ч.Амарболд, хурандаа Г.Ганбаатар нарыг өмгөөллөө гэж шоронд хорьсон. Уг нь энэ хүмүүс өмгөөлөгчийнхөө хувиар аль болох үйлчлүүлэгчээ хориулахгүй, яллуулахгүйн тулд бүх аргаа хэрэглэж, эцэст нь үйлчлүүлэгчээсээ татгалзсан. Үүнийхээ хүчинд үйлчлүүлэгчээ хамгаалж, өөрсдөө сахилгын шийтгэл авсан билээ. Харин шүүхийнхэн арчаагүйдээ Ч.Амарболд нарт одоо хэр нь ял оноож чадалгүй, толгойгоо гашилгаж суугаа гэхэд болно. Шүүхийнхэн энэхүү уур бухимдлаа ажлаа хийж, үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалж явсан өмгөөлөгч нарт нь гаргаж байна уу гэмээр ажиглагдсан. Тиймээс ажлаа хийж явсан өмгөөлөгч нарыг барьж хорьсон явдал нь хүүхдээ өмөөрсөн аав, ээжийг хэл ам хийлээ гэж шоронд хийсэнтэй адилхан зүйл байлаа.

Мөн саяхан АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүгийн өмгөөлөх эрхийг нь хассан. Энэ бас л өмгөөлөгчийн эрхэнд халдсан ноцтой үйлдэл болсон юм. Өмгөөлөгч гэдэг бол хуулийн өмнө үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах, хаацайлах үүрэгтэй. Энэ бол тэдэнд хуулиар олгогдсон эрх. Гэтэл шүүхийнхэн өмгөөлөгчийн энэ эрхэнд ноцтой халдаж, өмгөөлөгч нарыг хорьсон гэх хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад буй. Энэ ч үнэний ортой. Тийм учраас үнэн худлыг шүүн тунгаах шүүх эрх мэдлийн дэнс энэ мэт улстөрийн хүчин зүйлд ганхсаар байвал Монголд шударга шүүхийн талаар яриад ч хэрэггүй болох биз ээ.

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button