Цөөнхийн бүлгийн дарга Ц.Элбэгдоржийн олонхид барьсан бэлэг

Үүнийг зарим ажиглагч дүгнэхдээ, ардчилал нэртэй ийм харгис нийгмийн бүтээн байгуулалттай байснаас задлаад шинээр ардчилсан нийгмээ эхэлбэл дээр гэх болов. Өөрөөр хэлбэл, хуурмаг ардчилагчдыг төрөөс зайлуулж, шинээр ардчилал бий болгох тухай ярих болжээ. Энэ байдлыг үндсэн хэдэн шалтгаанаар тайлбарлаж байгаа юм. Хамгийн том шалтгаан нь эрх мэдэл, албан тушаалын төлөөх тулаан хэн нэгний аминд хүрэх, эрх мэдлийг нь хасч торны цаана суулгахад чиглэж байна. Төрийн өндөр дээд сэнтийд заларсан нэг нь хүчний байгууллагаас эхлээд шүүх эрх мэдлийн байгууллагуудыг гартаа хийдэг нь энэ нийгмийн тогтолцооны хамгийн том алдаа юм.

Бас нэг том алдаа нь, улс төрийн далд тэмцлээс үүдэн ард иргэд хохироход өөрсдийнхөө оронд хэн нэгийг золиослодог жишиг тогтоод удлаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өнгөрөгч 2008 оны сонгуулиас үүдсэн үймээнд таван хүний амь эрсэдсэний бурууг үймээн дэгдээгчид болон хэн нэгэн улстөрч хүлээсэнгүй. Харин өнөөдөр цагдаагийн байгууллага толгойлж байсан дарга нар буруутан болж, хоригдож байх жишээтэй.

Таван хүний амийг авч одсон үймээний тэргүүн магнайд өдгөө Ардчилсан намд орогнож байгаа Ж.Батзандан, О.Магнай болон МАХН-ын сүүдэрт бээрч яваа Б.Жаргалсайхан нар цоллуулсан юмсан. Тэдний урд, ардаас галыг нь өрдсөн хүн бол өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Үймээн гардаг долдугаар сарын 1-ний өдөр Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нар одоогийн МАН-ын байрны үүдэнд хурсан олныг уухайлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жижиг оврын ачааны машин дээр зогсоод Сүхбаатарын талбайг тойрч байв. Тойрохдоо дуу өсгөгчөөр хурсан олны цөсийг хөөргөж байсан дүр зургийг өдгөө хэн ч мартаагүй байх. Тухайн үеийн АН-ын даргын уухайд хөөрсөн олон архинд мансуурсан шиг болж, МАН-ын байрыг шатааж, гэмгүй иргэдийг гэмтээж бэртээсэн. Энэ үеэр цагдаа хүчний байгууллага бэлэн байдалд ажилласан ч олон цагдаа эрхээ зөрчүүлж сүүлдээ таван хүний амь хохирсноор үймээн дуусав.

Үймээн болсны маргаашаас зохион байгуулалттай үймээнд юугаа ч мэдэлгүй оролцсон олон зуун залууг баривчилж, улмаар ялласан. Үүнтэй зэрэгцээд үймээний эздийг тогтоох баг ч бүрдлээ. Тиймээс үймээн самууны тэргүүн магнайд явсан дээрх гурвыг урьдчилан хорих төвд хорьж, удалгүй сулласан. Суллагдсан гурвын хоёр нь амиа аргацаахаар АН-д элссэнээр хэргийн эзэн үймээний тэргүүлэгчдээс биш өөр газраас тодрох нь ил болсон юм. Ж.Батзандан, О.Магнай нар АН-ыг сонгосон нь цаанаа улстөрийн олон асуудал дагуулж байсан ч галыг намдааж чадсан. Тухайн үед Ц.Элбэгдорж, Ж.Батзандан, О.Магнай нар жагсаал цуглаанд оролцогчдыг өдөөн турхирч байсан нь, үймээнийг илт удирдаж байсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарыг яллаж болохгүй шалтгаан нь, тэр хоёр АН-д толгой хоргодох болсон нь, нэг хэсэг гадуур мөрдөн байцаалтад байсан тэд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болсноос хойш байцаагдахаа больсон гээд олон учир битүүлэг асуудал гарч ирэх нь дамжиггүй.

Шүүх эрх мэдлийн байгууллагыг гартаа авсан Ц.Элбэгдорж долдугаар сарын 1-ний үймээн дэгдээгчдийг хорьдоггүй нь ямар учиртай юм бол. Хамгийн ноцтой нь долдугаар сарын 1-ний хэргийн бурууг цагдаагийн дарга аснуудад тохож байгаа нь ч өөрөө нэгийг өгүүлнэ. Өнөөдөр тодорхой эрх мэдэлтний золионд цагдаагийн хошууч, генерал тэргүүтэй гурван хурандаа шоронд сууж байна. Тухайн үед улстөрийн намуудын дарга нар гудамжинд жагсаж, цугларсан олныг өдөөж үймээн болгон хувиргаагүй бол таван хүний амь нас хохирох байсан уу гэвэл үгүй. Үүрэг гүйцэтгэсэн цагдаа нар эцсийн буруутан болж байгаад энэ хэргийн гогцоо бий. Тэдний шүүх хурал удаа дараа хойшлогдож байгаа нь ч цаанаа нарийн учиртай.

Ц.Элбэгдорж гэрчээ хорьсон гэв

Энд нэгэн цагт Авлигын загалмайлсан эцэг, Улсаасаа баян Ерөнхийлөгч хэмээн цоллуулж явсан эрхмийг өмгөөлөх гэсэн хэрэг огт биш. Саяхан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг сэжигтнээр татаж хорилоо. Түүнийг баривчлах ажиллагаа дэндүү бохир болсон, УИХ-ын нэр бүхий гишүүдийн эрхэнд халдсан, олон зуун цагдаагаар сүр хүчийг үзүүлсэн, зэрлэг балмад зүйл боллоо хэмээн хүмүүс цагдаа нарыг зүхэж сууна.

Гэхдээ цагдаа нарт ямар буруу байх билээ. Тэд бол зүгээр л үүргээ гүйцэтгэж, ажлаа хийж яваа хүмүүс. Н.Энхбаярыг таван цагдаа барих, 500 цагдаа баривчлах эсэхийг тэд ерөөсөө мэдэхгүй. Дээрээс өгсөн үүргийн дагуу л ажиллаж байгаа нь мэдээжийн хэрэг. Магадгүй, УИХ-ын гишүүдийн эрхэнд халдсан гэх шалтгаанаар цагдаа нар буруутаж хоцрох нь. Бүр ч магадгүй, Н.Энхбаярыг төрийн тусгай хамгаалалтад байхад нь үл ойшоон баривчилсан гэх ялыг цагдаа нарт тохохоор зэхэж байж мэдэхээр байна. Н.Энхбаярыг авлигын хэргээр баривчлав уу, улстөрийн зорилгоор баривчлав уу гэдэг нь өөрөө асуудал дагуулсан зүйл. Баргийн зүйлээ нууц байдалд амжуулдаг АТГ-ынхан хэвлэл мэдээллийнхэнд нээлттэйгээр, олон зуун цагдаа, тусгай ажилтнуудын хүчээр сүр үзүүлэн Н.Энхбаярыг баривчилна гэж үү. Тиймээс УИХ дахь цөөнхийн бүлгийн албан бус дарга Ц.Элбэгдоржийн олонхид барьж буй бэлэг хэмээн тайлбарлаж байгаа нь ч нэг их хол зөрөхөөргүй харагдаж байна.

Гэхдээ би нэгэн хуульчийн гаргалгааг хүргэе. Тэрбээр Н.Энхбаярыг баривчилсан нь Улаанбаатар сонины хувьчлал, Өргөө зочид буудлын асуудал огт биш. Долдугаар сарын 1-ний үймээний эздийг олох гэж улайрч байгаа үед Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийн хувьд томоохон гэрч байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл тухайн үед Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч байсан. Өндөр дээд алба хашиж байсан хүн ямар нэгэн зүйл мэдэж л байгаа. Тиймээс тэр долдугаар сарын 1-ний үймээний учрыг олно гэж ярьдаг нь ойлгомжтой. Н.Энхбаярыг барихын тулд бүхэл шөнийн турш олон зуун цагдаа, тусгай ажилтнуудыг илгээж, төвөг удах шаардлагагүй байсан. Хэргээр өрсөлдөгч намынхаа эсрэг гэмээр ажиллагааг нийгэмд харуулахыг зорьсон хэрэг. Нөгөө талд гэрчийг баривчлах ажиллагааг зориудаар өөр зүгт хандуулах гэсэн бохир ажил ч байж болно. Магадгүй, Н.Энхбаярыг баривчлах үеэр иргэд цагдаа нарын хоорондын мөргөлдөөн гарсан бол тэд хэн нэгнийг буруутгахын төлөө л явна. Тэгээсэй ч гэж хүсч байсан байж магад. Энэ бол иргэн Н.Энхбаярыг баривчлах биш, улстөрийн томоохон төлөвлөгөөт ажил гэж харагдахаар байна хэмээсэн юм. Энэ бол нэг сэтгүүлчийн дүгнэлт биш жирийн нэг хуульч өөрийнхөөрөө олж харсан зүйл.

Тэрбээр цааш хэлэхдээ Ц.Элбэгдорж тэргүүтэй шүүх эрх мэдлийнхэн их том хэргийнхээ гэрчийг баривчилсан байж магадгүй. Цагдаагийн дарга аснуудын хэрэг сонгууль хүртэл шийдэгдэхгүй гэв. Юутай ч Н.Энхбаяр долдугаар сарын 1-ний асуудлаар мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдээд зогсохгүй хэргийн талаархи шүүх хурлыг нээлттэй явуулахыг уриалсан. Тэр ч бүү хэл хэвлэл мэдээллээр ярихдаа долдугаар сарын 1-нийг байнга дурсдаг нь цаанаа учиртай л байж таарна. Тэгэхээр Н.Энхбаяр чухам нэртэй авлигач уу, Ц.Элбэгдоржийн гэрч үү гэдгийг л харах үлдлээ.

С.Баяр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button