Данийн мэргэжилтнүүд манай улсын эдийн засгийг судална

Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Фрис Арне Петерсен ахалж байгаа аж. Судалгааны баг таван мэргэжилтэнтэй бөгөөд Монголын эдийн засаг, тэр дундаа экспортын зах зээлийн боломжийг судлах юм байна.

Тэд Монголд уул уурхайг түшиглэсэн эдийн засаг хөгжиж, өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлж буй ч экологийн тэнцвэрт бус байдал, нөхөн сэргээлтийн асуудал нэлээд тулгамдаж, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг эрэлхийлж байгааг онцолж байв.

Төлөөлөгчид Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нартай уулзсан байна. Тэд сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлж, бизнесийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцжээ.

1990 оноос хойш Данийн вант улс Монголд ардчиллыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, дэмжсээр ирсэн боловч хоёр орны хамтын ажиллагаа экспортын бүтээгдэхүүнээр хязгаарлагдах төдий байгаа учраас энэ талаар хамтрах хүсэлтээ тавиад буй юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button