Иран АНУ-ын нисгэгчгүй онгоцыг хуулбарлаж эхэллээ

Үүний дараа тус улс онгоцыг буцаан өгөхийг шаардсан ч Ираны эрх баригчид татгалзсанаар барахгүй онгоцны технологийг судалж нисгэгчгүй онгоц бүтээхээ мэдэгдэж байсан юм. Тагнуул хийхэд зориулагдсан нисгэгчгүй эл онгоцны технологи Иранд нэвтрээгүй байсан аж. Ираны эрдэмтэд онгоцны технологийн нууцад нэвтэрсэн. Тэд хуулбарлах ажлыг эхэлсэн гэж Тегераны албаныхан мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Ираны мэргэжилтнүүд АНУ-ын нисгэгчгүй онгоцтой адилхан онгоц бүтээж эхэлсэн байна.

Үүнийг АНУ хүчтэй эсэргүүцэж, техникийн алдаа гарч онгоц Ираны агаарын бүсэд нэвтэрсэн гэж мэдэгдэж байгаа ч Ираны эрх баригчид хуулбарлах шийдвэрээсээ буцахгүй гэдгээ дахин мэдэгдлээ. Тэд АНУ Ираны агаарын бүсэд халдсандаа уучлал гуйхын оронд тагнуулын онгоцоо буцаан өгөхийг шаардлаа. Тиймээс бид онгоцыг буцаан өгөхөөс татгалзаж, хуулбарлах ажлыг эхэлсэн гэжээ. UAҮ RQ- 170 Sentinel хэмээх онгоцыг Ираны Хувьсгалт гвардынхан өнгөрөгч оны сүүлээр илрүүлэн унагасан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button