С.Батсүх Бөгж, бугуйвч, цаг миний мөнхийн хобби

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Юм бодож суух дуртай. Мөн ан гөрөө хийж, хээр хэвтэх сонирхолтой. Аялсан газруудаасаа дурсгалын зүйл авдаг зуршил минь миний хобби юм даа.

-Ямар зүйл худалдан авдаг вэ?

-Шар өнгийн урлагийн бүтээл авдаг. Цөгц, хөөрөг, бөгж, бугуйвч гээд багагүй зүйл бий.

-Таныг найзууд чинь олон хөөргөөр гангардаг гэх юм билээ?

-Нэг их олон биш ээ. 10 гаруй л хөөрөг бий. Өндөр өртөгтэй ч биш, Хамгийн сүүлд нил яагаан болор хөөрөг авсан. Бас нэг хобби гэвэл бөгж, бугуйвч, бугуйн цаганд дуртай шүү.

-Таныг дуулж байхад бөгж, бугуйвч чинь их содон харагддаг?

-Хүүхэд байхдаа гуулин бугуйвч зүүдэг байлаа. Одоо бол цэвэр алтан бугуйвч зүүдэг. Эр хүн бөгж, цаг, бугуйвчаар гангардаг гэж боддог. Үнэт эдлэлээр хийсэн 4-5 бугуйвч, мөн тооны бөгж бий.

-Цаашид Таны хобби өөрчлөгдөх болов уу?

-Би нэг хэсэг буу цуглуулдаг байсан. Манай нэг найз зэвсэг цуглуулах муу гэхээр нь больсон. Бөгж, бугуйвч, цаг гурав л миний мөнхийн хобби юм даа.

Б.Анхцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button