Хамгийн тэнэг нь манайх…

2011 оны дөрөвдүгээр сарын 12-нд хэлсэн гэх мэт. Өөдөөс бараг л хуц гэсэн дээ. Одоо хувьцаа чинь байна уу гэж би асуух эрхтэй. Үнэхээр тэнэг ард түмэнтэйгээ би сайн мэддэг юм, гэхдээ нэгэнт ингээд төрчихсөн юм чинь хэлээд л байна даа. Ухаан орж магадгүй гэж санасан хэрэг шүү дээ…

ОРОСЫН ЗҮҮН БООМТЫН ТӨЛӨӨ

Оросууд зүүн талдаа 20 гаруй боомттой. Эдгээрээс ачааны бөгөөд хамгийн том нь Ванино юм. Ваниногийн тулалдаан олон жил үргэлжилж, одоо эцсийн шатандаа оров бололтой. Ваниногийн дахин хувьчлалд (боомтын 55 хувь) оросын бараг бүх томчууд үзэж тарж байна. Мечел, Ваниногийн терминалыг эзэмшдэг СУЭК, Еn+Олега Дерипаски Канопус, холдинг Сибуглемет, Транс-Инвест, Колмар, ТИМ Консалт, Владимир Лисиний Uni¬үersal Cargo Logistics Holding BҮ холдинг, түүний хяналтад байдаг Туапсинский далайн худалдааны боомт зэргийн нэрсийг дурьдахад л хангалттай. Мечел гэхэд л энэ боомтын хажууханд Мучка буланд 25 сая тонн хүчин чадалтай шинэ терминал барьж байгаа, бас Приморийн Посьетэд далайн боомттой, тэндээсээ Япон, Солонгост кокс гаргадаг аварга атлаа Ванинод үзэлцэж байна.

Монголчуудын сайн мэдэх Олег Дерипаско одоо Ваниногийн хувьцааны 27 хувийг эзэмшиж буй атлаа энэхүү дахин хувьчлалд оролцож байна. En+бол Дорнод Сибирьт 25 миллиард доллараар хэмжигдэх хэд хэдэн том төсөл хэрэгжүүлж байна. Тэд Ваниног Ази-Номхон далайн бүс нутгийн зах зээл рүү нэвтрэх хаалга гэж үздэг байна. Оросын Эрчим хүчний яамны тооцоогоор 2010 онд 106 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан бол 2015 онд 140 сая тонн болгон өсгөнө гэж үзэж байгаа аж. Энэ нь Квислендэд болсон үерийн улмаас Австралийн уурхай, төмөр зам, дэд бүтцэд саатал гарсны дагуу хийж байгаа үйлдэл юм. Оросуудын зөв ш дээ. Хурдан хийж байгаа биз. Манайд би л ганц өгүүлэл бичээд дуусах шив дээ…

Орон нутгийн түвшинд ч Оросууд идэвхжиж байна. Амур мужийн Сэлэмжийн район дахь Гербикан-Огожины чулуун нүүрсний орд газраа ашиглаж эхлэв. Энд Амур мужийн засгийн газар, Оросын түлшний компани, Огожины эрчим хүчний компани хамтран ажиллаж байна. Энэ жилээс эхлэн бүх шатны төсвөөс 4 миллиард гаруй доллар зарцуулж, 2014 онд жилд 5 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай эхний ээлжийг ашиглалтад оруулна. 2019 онд хоёр дахь ээлж ашиглалтад орж хүчин чадал нь жилд 30 сая тонн болно. Мөн 7000-10.000 ажлын байр бий болж, Амур мужид гэхэд л 1.5 Миллиард рублийн татвар төлөх аж. Энэ сав газар нь Гербиканск, Дигитканск, Синниканск гэсэн 3 том орд газраас бүрдэх бөгөөд энд нь дээр дурьдсан Орос-Хятадын хамтарсан Огожины эрчим хүчний Компани ажиллах аж. Манай Өмнөговийн жижиг Таван Толгой-оос их өөр юм.

2030 он хүртэл Оросууд Таймыр, Тунгус, Канско-Ачинск, Улуг-Хем, Иркутск, Ленск, Южно-Якутск, Зырянск зэрэг аварга бассейнуудаа ашиглах төлөвлөгөөтэй. Гэхдээ энэ мангар их нүүрсээ Трансибир болон БАМ-ын төмөр замаар Япон, Солонгос, Хятад руу Монголыг тойруулан зөөх гэж байгаа нь манай нүүрсийг үнэгүйдүүлж мэдэх юм. Уг нь Монголын нутгаар дайрсан хэд хэдэн гарц гаргаж, Хятад руу зөөх хувилбар тэдэнд байгаа. Энэ нь манайд ашигтай, хэд хэдэн босоо тэнхлэг бий болно гэсэн үг л дээ. Гэхдээ энэ нь Орос-Хятадын харьцаанаас ихээхэн хэмжээгээр хамаарах ч бидний ухаан мэднэ. Санаагаар болдог бол оросоор төмөр зам тавиулаад вагонд нь монгол нүүрсээ дайж байвал зүгээр л байхгүй юу. Энэ талаар сэтгүүлч А. Баатархуяг их чухал санаа хэлсэн гэж бодож байна…

ХЯТАДЫН ХЯТАД САНАА

Хятад техникийн шинэчлэл хийж, үйлдвэрлэлийн үр ашиггүй тоног төхөөрөмжөө солих замаар ойролцоогоор 670 сая тонн нөхцөлт түлш хэмнэх гэж чармайж байна. Хятадын аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам (МНТ)-ны мэдээлж байгаагаар Хятад аж үйлдвэр дэх эрчим хүчний хэрэглээний нормоо ойролцоогоор 21 хувь хэмнэх аж. Энгийн үгээр бол металлургийн аж үйлдвэр дэх нүүрс шатаах хэмжээг эрс бууруулах юм байна. Дэлхийн нүүрсний ихэнхийг иддэг аварга том эдийн засгийг ингэхээс өөр арга байхгүй юм байна. 2011 онд Хятад 3,52 миллиард тонн нүүрс үйлдвэрлэсэн бол 2015 онд Хятадын нүүрсний жилийн хэрэглээ 3,9 миллиард тонн болж, 2016-2020 оны хооронд жилд 4 миллиард тонноос илүү гарах аж. Энэ их хэрэглээг мэдээж импортоор хангаж таарна.

Судалгаа, консалтингийн Wood Mackenzie бүлгийн үзэж байгаагаар Хятад руу оруулах эрчим хүчний нүүрсний импорт 2030 он гэхэд 1 миллиард тонн болох аж. Нөгөө талд нь Хятад өнгөрсөн он гэхэд л нүүрсний экспортоо бараг 30 хувь бууруулсан. 2011 оны байдлаар Хятадын нүүрсний импорт 175 сая тонн байжээ. Энд Монголчуудын оруулсан хувь нэмэр асар их.

Хамгийн сонирхолтой нь Хятад, Энэтхэгт үндсэн нүүрс нийлүүлэгч нь Индонез, Австрали хоёр гэж экспертүүд үзсэн байна. Тэгвэл Монгол хаана байна гэсэн ихээхэн сэжиг бүхий асуулт зүй ёсоор үүсч байна. Өмнө нь China Electricity Council Хятад дахь нүүрсний хэрэглээ 2015 онд 2010 оныхоос 970 сая тонноор өснө гэж мэдэгдэж байсныг харьцуулаад үзэхэд Хятадын нүүрсний хэрэглээ 4,3 миллиард болох нь бараг эргэлзээгүй мэт. Хятадын нүүрсний импорт 2010 оныхоос 10,8 хувиар өсч, 182 сая тонн болсон, харин экспорт 23 хувиар буурч, 14,66 сая тонн болсон зэргийг харьцуулаад үзэхэд ийм байгаа юм.

Манай мэдэмхийнүүд эдгээр тоог үзчихээд баахан юм солиорохыг мэдэж л байна. Тэгвэл өөрөө Хятадын нүүрсний талаар ганц тoo олчихвол би их баярлана. Зүгээр суучихаад хүний хөдөлмөр нулимдаг новшийн зангаа больж үзээрэй…

АВСТРАЛИ ҮЕРТЭЙ Ч…

Австралийн парламент шинэ хууль гаргаж, хүдэр, нүүрс олборлож байгаа компаниудын ашгаас 30 хүртэл хувийн шинэ татвар авах тухай Ерөнхий сайд Жулия Гиллардын оруулсан хуулийн төслийг дэмжжээ. Энэ хууль нь ВНР Billiton, Rio Tinto, Xstrata мэтийн томчуудаас эхлээд 30 орчим компанийг хамрах аж. Энэ хууль үйлчилж эхлэх эхний гурван жилд албан ёсны Канберра 10.6 миллиард австрали доллар (11,2 млрд доллар) олохоор төлөвлөж байна гэж Reuters мэдэгдэв. Энэ бол Австралийн хөгжлийн шударга явцад ч, эдийн засгийн шинэчлэлд ч түүхэн өдөр гэж Сан хөмрөгийн Газрын дарга Уэйн Суон мэдэгджээ.

Австралийн засаг төр компаниудаас цуглуулсан мөнгийг тэтгэвэр тэтгэмж, эдийн засгийн дэд бүтцийг санхүүжүүлэхэд зарцуулах аж. Энэ хуульд ажилтны тэтгэврийн сангийн хувийг одоо байгаа 9 хувиас 2019 онд 12 хувь болгон аажмаар дээшлүүлэх талаар заасан байна. Энэ ч бас гайгүй тэд тайлбарлаж байна. Ногоон нам нь татварыг 40 хувь гэж байсныг доошлуулаад 30 болгосон гэж тэд ярьж байна. Их хуцвал алт, уран олборлож байгаа компаниудаас нэмж татвар авах байсан юм гэж тэд айлгаж байна.

Уул уурхайн компаниудын холбоо нь энэ шинэ татвар үйлчлэх юм бол гадаадын хөрөнгө оруулалт гараад явчихна гэж манай Баабар шиг айлгаж үзсэн байна. Тэр мэрийг бол хуц л гэсэн юм байна. Мэдээж ш дээ…

Энэ хуулиа 2010 оны 5 сард парламентад өргөн бариад 2011 оны 6 сард парламентад олонхийн дэмжлэг авчээ. Дараагийн сонгууль 2013 онд болох аж. Ингээд Гиллардын Засгийн газар үндэстнийхээ эрх ашгийг илэрхийлээд ялж явна. Улс гүрэн, засгийн газар гэж ийм байдаг юм байна. Гэхдээ бэрхшээл байна аа. Yep хэдэн жил дараалан болов. ‘’Воwen’’-ны сав газар байх нүүрсний уурхайнуудаа царцааж байгаагаа ВНР Billiton саяхан мэдэгдэв. Энэ нь үер, ажил хаялт хоёроос болсон гэж Reuters мэдээлж байна. Энэ сав газарт 7 том уурхай байх агаад жил тутам 58 сая тонн кокс гаргаж, коксын дэлхийн зах зээлийн 20 хувьд нөлөөлж чадах аварга том эд аж. ВНР-ын энэ шийдвэрээс болж, коксждог нүүрсний үнийн өсөлтийг өдөөнө гэж зах зээлийн аналитикууд үзэж байна. Одоо зах зээл хангамжийнхаа энэ гол хэсгийг алдсан юм чинь үнэ өснө. Ойрын хэдэн өдрийн дотор үнийн хөдөлгөөн гарна гэж би хэлэх байна гэж UBS-ын аналитик Том Прайс мэдэгдэв. Энэ ч яахав, Австралийн дотоод асуудал.

ХАМГИЙН БАЛАЙ НЬ МАНАЙХ

Гэтэл Австраличууд манайд баахан лиценз аваад, төсөл боловсруулаад ороод ирж. Стратегийн гол өрсөлдөгчөө эх орондоо оруулаад ирдэг балай тэнэг улс гүрэн би л лав хайгаад олсонгүй. Энэ талаар би олон удаа хэлсэн боловч тоодог төр засаг, ард түмэн гэж даанч нэг алга…

Манай Mongolian Mining Corp 2012 оны төгсгөлд баяжуулах үйлдвэр нь ашиглалтад орохоор нүүрс олборлолтоо жилд 15 сая тонн болтол нэмэгдүүлнэ гэж гадаадад мэдэгдэв. Энэ бол манай алдарт Эм-Си-Эс-ийн гадаад нэр юм. Баяжуулах 3 үйлдвэрийн 3 дахь нь ашиглалтад орвол бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм. Манайхан гадаад, дотоод хоёр нэрийг нь эндүүрээд байдаг юм. Манай олигархиуд иймэрхүү юмаа Монголд биш, зөвхөн гадаадад мэдээлдэг болоод тун их удаж байгаа. Монголын нүүрсний энэ компани 2011 онд 7,08 сая тонн нүүрс боловсруулж байсан бол 2012 онд 11,7 сая тонн болгох юм байна. Энэ нь 2010 оныхоос 82,1 хувь, 2011 оныхоосоо 65 хувиар өссөн үзүүлэлт юм. Монголын эдийн засаг ингэж өсдөг бол мөн гоё оо!!!

Хятадын коксждог нүүрсний эрэлт 2011 онд 568 сая тонн байсан бал 2015 онд 626 сая тонн болон өснө гэж тус компани тооцож байна. 2010 онд Монгол Улс Хятадад 15 сая тонн кокс экспортолсон, харин 2011 онд 20 сая тонн кокс экспортолсон. Харин Хятад 2011 онд нийтдээ 44,7 сая тонн кокс импортолсон. Энэ бол олон улсын тоо учраас худал зүйл байхгүй гэж бодож байна. Оросууд Сибирь, Алс Дорнодынхоо асар их нүүрсийг зарахын тулд зүүн талын далайн боомт руугаа зүтгэж байна. Тэд одоогийн технологиор идэхэд 600 гаруй жил элбэг хүрэлцэх баялаг нүүрстэй. Тэд өөрийн нүүрсийг зарахаас биш, Монголын нүүрсийг зарна гэж зүтгэхгүй. Харин геополитикийн тооцоо илт ажиглагдаж байгаа, үүнийг ил яримааргүй байна. Хятад аварга хэрэгцээгээ хангахын тулд дэд бүтцээ эрчимтэй сайжруулж байна.

Монголын нүүрс, коксыг хил давмагц нь хэдэн түмпэн барьсан хужаа Өвөрмонголд шатаагаад байдаг юм шиг манай тэнэгүүд ойлгодог. Үгүй ш дээ. Тэд нүүрсийг төвийн болон өмнөд бүсийн төмрийн завод-даа шатаадаг юм. Энд далайн цаанаас авчрах Австрали нүүрс шатаах нь үнэ нь юу юм гэхээс хамаагүй амархан байхгүй юу. Манай нүүрсийг хамгийн хямдаар Япон, Солонгосын зах зээлд гаргах хамгийн ойрын боомт Хятадын Тяньжин боомт мөнөөс мөн. Бараг зуун жилийн өмнө барууны бараа таваар энэ боомтоор дамжин ирж, манай түүхий эд гардаг байсан. Гэтэл одоо Хятадууд өөртөө ашиг олохгүйгээр Тяньжингаа манайд зүгээр ашиглуулаад Япон, Солонгос руу дамжуулаад байхыг нэг их сонирхохгүй. Хятадууд өөр хэд хэдэн гарц санал болгоно. Энэ нь Хятадууд төмөр замын хүчирхэг сүлжээ барьж байна гэсэн хэрэг юм. Үүнээс өөр хувилбар нь Ванино болж байгаа юм. Их л сонин нөхцөл байдал л даа Ямар ч байсан бид төмөр замаа олон хувилбарт байдлаар тавих хэрэгтэй байх. Хэрэв үг сонсдог төртэй бол санал манал байгаа л юмсан…

Австрали болон бусад улсууд (!!!) манай өрсөлдөх чадварыг сулруулж байна. Энд нь манай олигархиудын амин хувиа хичээсэн тэнэг өрсөлдөөн ихээхэн тус нэмэр болж байна. Энэ асуудлыг анхаарч байгаа хүн бараг ганц ч алга, бүгдээрээ цагдаагийн хэдэн хурандааг яаж шийтгэх, Нямдорж, Баттулга хоёрын хэн ялах, хэн нь үнэн хэлж байгааг олох гээд ухаанаа тавиад туучихаж. Хэрэв цагдаа шийтгээд манай ийпоо олон улсад гарчихдаг юм бол хэдэн хурандаа шоронд явуулчихаж болж л байна Хэрэв Ц.Нямдорж, Х.Баттулга хоёрын хэрүүлээс хувьцааны үнэ нэмэгддэг бол хамаа алга, хэрэлдэж л байг. Энэ бүхний учрыг олоод ямбий төр нь засарчихдаг юм хамаа алга Гэтэл хамаг юм урвуугаар яваад байна. Би эндүүрээгүй бол монголын энэхүү дотоод тогтворгүй байдлын улмаас гадаад хөрөнгө оруулалт, хамаг юм зогсчихоод байна.

Монгол Улс үлдэх гээд байна. Гэтэл үүнийг анзаарч байгаа хүн алга, бүгдээрээ улс төрийн хийрхэх өвчин туссан байна. Миний хувьд нэг үнэнийг шууд хэлэх цаг болсон гэж бодож байна.

Монгол сэхээтэн шиг агуу ихийн өвчтэй, мэдэмхий атлаа юу ч хийх чадваргүй солиотой хувь хүн энэ дэлхийд байхгүй. Үүнээс уламжлаад монголын ард түмний олонх уймраа тэнэг болж байна Сэхээтнүүд нь ард түмнээ хорлож байна.

Манай ард түмэн ухаантай гэж хүн болгон магтсаар байтал ийм балай болсон юм байлгүй. Орос болон Европын олон ард түмэнд үргэсэн галуу шиг гэсэн хэлц үг байдаг юм. Тэр нь юу гэвэл тэжээвэр галууг орой болоход манай хонь шиг хашчихдаг юм. Хашаанд байгаа галууг цочооход бүгдээрээ далавчаа сур cap хийлгэн, бүгдээрээ нэг их сүрхий гуагладаг юм. Тэгээд хэдхэн минут болоод бүгдээрээ таг чиг болдог юм.

Монголчууд одоо үргэсэн галуу шиг л байна… Энэ чинь хоттой хонь нэг дэр хийтэл үргээд нам болдогтой адилхан л байхгүй юу… Монголын үхээнц, чалчихаас өөрийг үл мэдэх сэхээтнүүд бүх юмны учрыг олно гэж дайрах боловч ганц боловч асуудлын цаана гарч байсан тохиолдол байгаа бил үү. Тэнэгээ мэдэхгүй нэг их нүүрс ярина, тэгээд монголын газрын зураг дээр дураараа баахан төмөр зам зурна, тэрнээсээ болж хэрэлдэнэ. Нарийн яривал гадаадад зурсан зураг барьчихаад хэрэлдэнэ. Өөрт нь ямар ч толгой байхгүй. Хүүхэд ч ингэж зурахгүй. Үй олон тооцоо ярьж цэцэрхэх боловч хамгийн гол юм нь ор тас байхгүй. Жишээ нь төмөр зам дээгүүр олон арван зүтгүүр, олон мянган ачааны вагон явах ёстой. Тэр олон зүтгүүр, вагоны ядахдаа тал нь монголын өмч байж, тээврийн нэмэгдэл өртөг бүтээх ёстой. Вагоноо гадаад хүнээр жолоодуулах гээгүй юм бол монгол машинист, инженер-техникийн ажилтнаа одоо ярих ёстой биз дээ. Энэ гол юмаа огт бодохгүй, зүтгүүргүй, вагонгүй, монгол машинистгүй хоосон төмөр замын тооцоо ярьсан дүнхүү толгойнуудыг хараад хэн ч гэсэн бөөлжис цутгана биз дээ.

Энэ мэтчилэн монголын онгоцгүй нисэх буудал, монголын инженер, ажилчидгүй үйлдвэрийн парк барина гэж ярихыгаа манай аваргууд л ичдэггүйгээрээ бүтээн байгуулалт, стратеги энэ тэр гэж хэлж зүрхэлдэг байх…

Ийм балай стратеги ярьсаар байтал чинь Таван Толгой үнэгүйдэж байна гэдгийг би сануулж хэллээ шүү. Хувьцаа мувьцаа ч өнгөрсөн хорвоо болсон байх…

Хариуцлага ярих гэхээр мэдээж буруутан нь дэлхийн хямрал л болж таарах байх…

Ийм арчаагүй байж өөрсдийгөө нэг их төр засаг, нам мам, сэхээтэн мэхээтэн гэж солиорох хэрэг байхгүй л байхгүй юу…

Судлаач Д.Ганхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button