Тест боловсруулах багийг цагдаагийн байгууллага хянадаг

-Энэ жил хичнээн хүүхэд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа вэ. Хэд нь элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна?

-Эхний хагас жилийн статистик мэдээллээр 38184 хүүхэд төгсөнө гэсэн тоо бий. Энэ жил 43072 шалгуулагч шалгалт өгөх гэж байна. Тэдний 37148 нь энэ онд төгсөж буй хүүхэд байна. Үлдсэн 5000 гаруй нь өмнөх оны болон бусад шалгуулагч байна.

Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдаас 2000 гаруй нь элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаагүй гэсэн үг. Эдгээр хүүхэд заавал дотоодын их, дээд сургуульд хамрагдах албагүй гэж үзсэн байж болно. Тухайлбал 500 орчим нь гадаадын их дээд сургууль, коллежид суралцахаар боллоо. Мөн олон улсын төсөл хөтөлбөрүүд 11 дүгээр анги төгсөж буй хүүхдүүд рүү их чиглэж байгаа. Үүгээр дамжуулан коллежид суралцах нь нэмэгдсэн. Дараа жил шалгалт өгөхөөр төлөвлөсөн хүүхдүүд ч байгаа байх.

-Шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ өөрчлөх боломжтой юу?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаа энэ сарын 16-нд дууссан. Манай төв бүртгэл дууссанаас хойших ажлын тав хоногт буюу өчигдрийн 1800 цагийг дуустал хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээж авсан. Ингэхдээ нэгэнт сонгосон хичээлийг засаагүй. Зөвхөн регистрийн дугаар, овог нэр гэсэн мэдээлэлд засвар оруулсан.

Тэгэхээр өнөөдрөөс эхлээд элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой ямар нэгэн гомдол, саналын дагуу засвар оруулах боломжгүй гэж ойлгож болно.

-Хүүхэд таван хичээл сонгоод хураамжаа төлсөн ч шалгалтад орж чадаагүй бол хураамжийг нь буцааж олгох уу?

-Ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 50 хувийг эргүүлэн олгох болно. Харин бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд хураамжийг эргүүлэн олгохгүй. Бусдад шилжүүлэн тооцох боломжгүй.

-Гадаадад дунд сургууль болон коллеж төгсөөд ирсэн хүүхдүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын журам үйлчлэх үү?

-Гадаадад дунд сургууль төгсөөд ирсэн хүүхдүүдэд бүртгэлийн журам адилхан үйлчилж байгаа. Харин гадаадад сургууль төгссөн хүүхэд БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газраас аль улсын ямар сургууль төгсөөд ирснийг нь баталгаажуулах шаардлагатай. Ингэхдээ онлайнаар бүртгүүлээд, баталгаажсан бичиг баримтаа бариад шалгалтад орно. Энэ жил гадаадад ерөнхий боловсролын сургууль төгссөн 30 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт бол тухайн хүүхэд бүрэн дунд боловсролоор юу үзсэн байх шаардлагатай вэ гэдгийг л шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл гүнзгийрүүлсэн сургалттай сургууль төгссөн, гадаадад сургууль төгссөн зэргийг үл хамааран нэг л түвшинд шалгалт авна.

-Хөгжлийн бэрхшээлтэй, тусгай сургууль төгссөн хүүхдийн хувьд яах вэ?

-Өнгөрсөн жилийн хувьд харааны бэрхшээлтэй нэг хүүхэд бүртгүүлж байсан. Шалгалтын материалын хувьд адилхан. Харин тэр хүүхдэд уншиж танихад нь зориулсан шалгалтын тусгай хөтөлбөрийг бэлдсэн. Гэвч тухайн хүүхэд шалгалтад ороогүй. Энэ жил дахиад бүртгүүлсэн байгаа.

-Бүртгүүлсэн суралцагчид суудлын хуваарь бүхий шар хуудас авдаг. Үүнийг хэзээ олгох вэ?

– Шалгалт зохион байгуулах байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудсыг шалгалт эхлэхээс өмнө тараана. Энэ жил шалгуулагч шар хуудсыг зургаадугаар сарын хоёрноос өөрийн харьяа газрын Боловсрол, соёлын газраар дамжуулан хүлээн авч шалгалтад орно.

Харин Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид бүртгэлийн хуудсын баталгаажилт болон суудлын хуваарийг ЭМШУИС-ийн 139 тоотоос очиж авна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн вебсайт болох www.eec.mn-ээр мэдээлэх юм.

Мөн хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа өөрийн аймгийн Боловсрол соёлын газар болон Элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөлөөс авна.

-Шалгуулагч хэчнээн хичээлийг сонгон шалгуулах вэ. Мөн хэдэн минутаар шалгалт авах вэ?

-Нийт 10 хичээлээр шалгалт өгнө. Тодруулбал, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс сонгон шалгуулах юм.

Эдгээр хичээлээс хүссэн тоогоороо сонгон шалгалт өгч болно. Математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут, харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод, засваргүй бөглөнө. 2012 оны Элсэлтийн ерөнхий шалгалт БСШУ-ы сайдын 2012 оны гуравдугаар сарын зургааны өдрийн 97 тоот тушаалын хавсралтаар баталсны дагуу зургаадугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд явагдана. Тухайбал, орос хэл, хими, англи хэлний шалгалт зургаадугаар сарын найманд, түүх, математик, биологийн шалгалт есөнд, газарзүй, нийгэм, физикийн шалгалт сарын 10-нд болно.

-Шалгуулагч шалгалт өгсөн материалаа буцааж үзэх боломжтой юу?

-Шалгалт өгч буй хүмүүст шалгалтын дэвтэр, хариултын хуудас, гэрээний хуудас, бар код гэсэн дөрвөн зүйл очно. Тэгэхээр шалгуулагч шалгалтын дэвтрээ ноорог байдлаар ашиглаад өөртөө авч үлдэх боломжтой. Хариултын хуудас, бар кодыг шалгалтын комисст хураалгана.

Тэгээд сүүлийн шалгалт дууссаны долоо хоногийн дараа буюу зургаадугаар сарын 17-нд манай веб сайт дээр зөв хариулт гарна. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдана. Тэр үед шалгуулагч ноороглосон шалгалтын дэвтэр дэх хариулттайгаа тулгаж үзэх боломжтой. Тулгаж үзээд ямар нэгэн алдаа, асуудал байх юм бол манайд өргөдөл гаргаж болно.

-Өргөдөл гаргах тохиолдол хэр их байдаг вэ?

-Дунджаар 300 орчим өргөдөл ирдэг. Өргөдөл ирсэн тохиолдолд мэргэжлийн багш, эцэг, эх, шалгуулагч суугаад шалгадаг. Одоогоор оноо зөрсөн явдал гараагүй байна.

-Шалгалтын тестийг машинаар шалгадаг. Энд ямар нэгэн завсар оруулах тохиолдол гардаг уу?

-Америкийн Scauntron компанийн scanmark 2260 загварын машинаар шалгадаг. Тухайн машинаар шалгахад шалгуулагчийн зөв, буруу хийсэн, асуултад хариулаагүй орхисон, хэдэн цагт уншигдсан зэрэг бүх мэдээлэл гарч ирдэг. Тэгэхээр хариултын хуудас бар кодон дээр шалгуулагчийн овог нэр, хувийн мэдээлэл байхгүй учраас гар аргаар ямар ч засвар оруулах боломжгүй.

-Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой нэг асуудал байнга яригддаг. Шалгалтын тест боловсруулж байгаа хүмүүс тестийг задруулдаг гэж. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Жил болгон л тест нь задраад, тэнд төчнөөн төгрөгөөр зарах гээд явж байна гэсэн мэдээлэл гардаг. Гэвч баримттай зүйл олддоггүй. Тухайлбал тэр хүнээс хэдэн төгрөгөөр тест аваад, 800 оноо авчихлаа гэсэн баримт байхгүй байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын тестийг өндөр нууцлалтайгаар бэлддэг. Тест бэлдэх гэж байгаа баг шалгалт эхлэхээс 20 хоногийн өмнө пост болж гараад шалгалт дууссаны дараа ирдэг. Нэг хичээл дээр ерөнхий боловсролын сургуулийн нэг, их, дээд сургуулийн нэг багш гээд хоёроос дээш хүн ажилладаг.

-Тест зохиох багш нарыг хэрхэн шалгаруулж авдаг вэ. Эдгээр багш тест задруулахгүй гэсэн баталгааг яаж өгдөг юм бэ?

-Элсэлтийн ерөнхий тест боловсруулах багш нарыг сонгохдоо мэргэжлийн ур чадвар, ажилласан байдал, мэргэжлээрээ улсын чанартай олимпиадад байр эзэлсэн байх зэрэг шалгуурыг тавьдаг. Тест зохиох сонирхолтой багш нар хүсэлтээ гаргана. Мөн манайхаас зарим багш нарыг сонгодог.

Тест задрахгүй байх тал дээр тухайн багийг тусгай пост болгон шалгалт эхлэхээс 20 хоногийн өмнө гараад, шалгалтын дараа оруулж ирдэг талаар дээр дурдсан. Ингэхдээ тест боловсруулж байгаа багш нарын гадагшаа мэдээллэх боломжуудыг хязгаарлаж, цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллах юм.

Нэгэнт нууцын зэрэглэлтэй учраас тест боловсруулах багт хэн, хэн орж байгаа, пост нь хаана гарч байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Баяржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button