Улстөрийн товчооны байнгын хороо долоон гишүүнтэй болж магадгүй

болохоор хоорондоо тэмцэх нь улам ихэсчээ.

Энэ байгууллагын есөн хүн Хятадыг удирддаг билээ. Гэхдээ удахгүй энэ элит бүлэг долоон гишүүнтэй болж магадгүй байна. Чунцин хотын намын дарга асан Бо Силайн уналтын дараа Хятадын Коммунист намын доторх хоёр бүлэглэлийн тэмцэл улам хурц болжээ. Нэг талаас Коммунист намын тэргүүн Ху Жинтао, Ерөнхий сайд Вэнь Зябао нар, нөгөө талаас намын тэргүүн асан Зян Зэминь, Дотоодыг хамгаалахын тэргүүн Жоу Юнкан үзэлцэж байна. Бо Силайн огцорсноор Ху Жинтао, Вэнь Зябао нарын байр суурь улам бэхжиж, тэдний холбоотнууд УТТБХ- ны шинэ жагсаалтад багтах магадлалтай байгаа аж.

Хятадын тэрс үзэлтэн, гадаадад амьдардаг Сун Юйсюань XҮIII их хурал дээр Ху Жинтао хоёр гишүүнийг хасах талаар зарлах байх. Энэ нь Ху даргын нөлөөг улам бэхжүүлнэ хэмээжээ.

Намын XҮI их хурлын өмнө УТТБХ долоон гишүүнтэй байсан, харин нэмсэн. Иймээс Ху даргыг төрийн эрхэнд гарах үед Вэнь Зябаогоос бусад нь Зяны хүмүүс байжээ. Одоо ч гэсэн УТТБХ-ны гишүүдээс шадар сайд Ли Кэцян л Ху даргын залуу фракцийнх. Иймээс л тэр нам дотроо хүчгүй байсан юм гэж Сун ярьж байна.

УТТБХ-ны шинэ гишүүнээр Си Цзиньпинь /ирээдүйн намын дарга/, Ли Кэцяна /ирээдүйн Ерөнхий сайд/, Шадар сайд Ван Цишань, Гуандун мужийн намын генсек Ван Ян, Улстөрийн товчооны 25 гишүүний нэг Ли Юаньчао, Өвөрмонголын намын генсек Ху Чуньхуа, Улстөрийн товчооны гишүүн Лю Яньдун / анхны эмэгтэй гишүүн болж магадгүй/ нар тодрох магадлалтай байгаа.

Шаньдун мужийн профессор асан, одоо хилийн чанад дахь Хятадын Социал-ардчилсан намын генсек Лю Иньцюань энэ сэдвээр АНУ-ын Нью- Йоркийн New Tang Dynasty телевизэд ярилцлага өгчээ.

Тэрбээр Ху Жинтао сүүлийн 10 жилд Зян Зэминий хүслээр зарим зүйлийг хийсэн. Үүний зэрэгцээ Ху даргыг унагах оролдлого гарсан талаар яриа түгсээр байгаа. Хэрэв УТТБХ нь долоон гишүүнтэй болбол Ху Жинтао, Вэнь Зябао нарт ашигтай. Ингэснээр Зяны фракцийг удирдлагаас бүрмөсөн зайлуулах юм хэмээсэн.

Нэмж өгүүлэхэд Зян Зэминий тухай сүүлийн хэдэн сарын турш ямар ч мэдээлэл гараагүй. Түүний бие муудаж, ухаангүй байгаа сурагтай.

М.Цогзолмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button