Шар тэнгист цэргийн сургуулилт хийж байна

Манай цэргийн сургуулилтын зорилго нь бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох хэмээн талууд мэдэгдэв. Хоёр талаас цэргийн 25 хөлөг, 12 нисэх онгоц, хоёр шумбагч, есөн вертолет, тусгайгийн хоёр анги оролцож байна.

Хамтарсан сургуулилт нь тэнгисийн хамгаалалт, шумбагч хөлгийн эсрэг маневр, стратегийг боловсруулах, барьцаалагдсан онгоцыг суллах, аврах болон эрэл хайгуулын ажиллагааг явуулах зэрэг өргөн хүрээг хамарчээ.

ОХУ, Хятад хоёр цэргийн холбоотон биш. Энэ талаар Независимая газета сонин ОХУ, Хятад улсын аль алинд нь гадаадын орнууд дарамт үзүүлэх болсон. АНУ эхлээд Европт, дараа нь Ази тивд Пуужингаас эсэргүүцэн хамгаалах системээ байгуулж байна. Иймээс Москва, Бээжин хоёр цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай болсон юм хэмээжээ.

Манай хоёр хөршийн энэ хээрийн сургуулилт Япон улсыг ихэд түгшээж байна. Тус улсын эрх баригчид Сүүлийн үед Хятад улс Японы арлуудын эргийн ойролцоо идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон хэмээн үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button