Банкинд итгэх итгэл нь нэмэгдэж, бизнест ухаан зарсан Архангайн гурав

Тэр дагуу 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-д гаргаж өгснийг нэгтгэн нийтэд дэлгэжээ. Эндээс эрхэм түшээдийн бэл хөрөнгөд гишүүн болсон цагаас нь хойш ямар өөрчлөлт гарсныг УИХ-д сонгогдсон тойргоор нь цувралаар хүргэж байна.

Р.ГОНЧИГДОРЖИЙН ОРЛОГО ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ

Одоогоос яг дөрвөн жилийн өмнө 2008 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөхдөө АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрбээр жилдээ 3.96 сая төгрөгийн орлого жилдээ олдог, үүн дээр гэр бүлийнхнийх нь 4.49 сая төгрөг нэмэгдээд Р.Гончигдоржийнх гэдэг айлын нийт орлого найман сая гаруйхан төгрөгөөр хэмжигдэж байж. Харин хамгийн сүүлийн буюу 2011 онд олсон орлого өөрийнх нь 28 сая, гэр бүлийнх нь 17.2 саяд хүрчээ.

Дөрвөн жилийн өмнөхөөс монгол төгрөгийн ханш суларч, эд барааны үнэ өссөн нь үнэн. Гэхдээ Го даргын орлого инфляц хийгээд үнийн хөөстэй хамааралгүйгээр огцом өссөн нь чухамдаа Их хурлын эрхэм гишүүн гэх өндөр сэнтийтэй нь холбоотой биз ээ хэмээн хардах хүн гарч болох. Яагаад гэвэл тэрбээр 2008 онд нэр дэвшихдээ мэдүүлж байснаараа орон сууц хоёртой, бусад барилга байгууламж нэгтэй хэвээрээ байна. Гурван жилийн турш янзаараа байсан үнэлгээнд нь ч өөрчлөлт гараагүй. Харин өөрийнхөө нэр дээр байсан газраа зарсан байж магадгүй. Үнэлээгүй хэмээн өмнөх гурван жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичиж байсан нь энэ оныход нь алга. Худалдсан, бэлэглэсэн гэсэн ямар ч тайлбар байхгүй ердөө л хүснэгт дэх тэр хэсэг онгорхой байхыг хараад л ийм дүгнэлт хийж байгаа юм. Гончигоо гишүүн өнгөрсөн хугацаанд унаа тэргэндээ ялимгүй шинэчлэл хийжээ. 2008 онд байсан Тоёота Марк 2-оо зараад дээр нь жаахан мөнгө нэмээд Ланд Круизер авснаа одоо хэр нь унаж байгаа юм билээ. Тойрог руугаа гээд хөдөө гадаа явах хэрэг их гардаг учраас энэ нь ч аргагүй байсан биз.

Бусдаас авсан бэлэг сэлт байхгүй. Хөрөнгө оруулж, 15 хувийг нь эзэмшдэг Туул кашмер нь ч хэвээрээ байгаа гэнэ. Харин энэ хугацаанд Р.Гончигдорж гишүүний банкинд итгэх итгэл нэлээд сайжирсан бололтой. 2008 онд 3,4 сая байсан хадгаламж нь 2009 онд 33,7 сая, 2010 онд 45,2 сая төгрөг болж өсч байсан бол өнгөрсөн онд 44,8 болж багахан хувийн бууралттай гарсан байна. Мөн энэ хугацаанд бусдаас авсан найман саяын өрөө ч дараад амжжээ.

Н.БАТБАЯР ОРОН СУУЦАА ЦОМХОТГОВ

Парламентын бэлтэй хөрөнгөтэй бизнес гишүүдийн нэг гэгддэг тэрбээр 2011 онд 19,4 сая төгрөгийн орлоготой байсан нь гэр бүлийн гишүүдийнхээ олсноос хамаагүй бага байжээ. Эрхэм гишүүний гэр бүлийнхэн өнгөрсөн онд 60,5 саяын орлого олж, энэ айлын төсвийн тогоо-нд нэмэрлэсэн байна. Н.Батбаяр гишүүний 2008 онд гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт бичсэнээр өөрийнх нь орлого 5,3 сая, гэр бүлийн гишүүдийнх нь 3,4 сая төгрөг байсан нь ийн чамлахааргүй өсчээ. Зөвхөн орлого нэмэгдээд зогсоогүй. Хадгаламж нь ч бага биш мөнгөөр бэлжиж зузаарсан байна. Дөрвөн жилийн өмнө Н.Батбаяр гэдэг хүн хадгаламжиндаа 1,8 сая төгрөгтэй хэмээн мэдүүлж байсан бол өдгөө 69,9 сая болтол үржүүлж чадсан нь бизнес сэтгэлгээ сайтай гишүүний ач биз. Хууль тогтоож, төр барилцах цаггүй ажлынхаа хажуугаар бизнесээ цэцэглүүлж хөрөнгө зоорио арвижуулаад чамгүй ашигтай ажиллаж чадсаных нь нууцыг ангийн нөхөд нь ч сонирхоод эхэлсэн гэдэг. Гэхдээ түүнээс хэрвээ энэ тухай нь асуувал нууцаар олсон орлого энэ тэр гэхээсээ байсан хэдийгээ нааш цааш болгож бизнесийн жаахан салхи оруулсан төдий өөрчлөлт л хийсний үр шим хэмээх биз. 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ өөрийнхөө нэр дээр дөрвөн орон сууцтай тэднийгээ 936 сая хэмээн үнэлсэн байсан. Ердөө дараа жил нь өнөө олон орон сууцаа худалдсан уу, яасан нэг болгоод 206 саяар үнэлэгдсэн ганц байртай болсон байна билээ. Бас Монгол түлхүүр, Лемур, Жаргалан сервис гэсэн гурван компанид 50-100 хувийн эзэмшилтэй, Цэцэрлэг Ар банк бус санхүүгийн байгууллагатай байсанд нь мөн бага зэргийн өөрчлөлт гарчээ. Лемур, Цэцэрлэг Ар хоёрынх нь оронд Эм Си Ди Си ХХК-ийн 40, Эм Ай Си Пи ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг гэсэн шинэ нэр орж ирсэн.

С.ЛАМБАА ӨРӨӨ ДАРЖЭЭ

Монголын хууль тогтоох дээд байгууллага УИХ-д сүүлийн үед бэл мөнгөөр арвин хөрөнгөтнүүд олноор орох болсон. Тэднээс төрд ажилласан туршлагаараа азаргалах хэмжээний ялгаатай цөөн хэдэн хүн байдгийн нэгд АН-аас Архангайд нэр дэвшин ялалт байгуулсан С.Ламбааг оруулан нэрлэдэг. Сонгуулийн кампанит ажлаа мөнгөөр зодож, шоугаар эрхлүүлж биш айл хотны авгай хүүхний унага тугал татаж, данхтай цай хамтдаа ёроолдсон шигээ яваад гадуур нь шороо босгоод давхиад өнгөрсөн том даргыг ардаа орхиж парламентад орж ирсэн тэрбээр хөрөнгө зоорийн хувьд бусдаас ялгарах зүйлээр маруухан. Хөрөнгө орлогын мэдүүлэг нь ч цомхон. Өнгөрсөн онд өөрийнх нь олсон орлого 16,4 сая. Энд гишүүний цалин хангамж дээр нь сайдын ажлын хөлс нь ороод таарсан гэдэг. Гэр бүлийнхэн нь ч овоож оцойтол мөнгө цуглуулаад байгаагүй. Тэдний орлого 7,3 сая байсан. Эднийх 40 саяар үнэлэгдэх нэг орон сууцтай. Харин хадгаламжиндаа 26 сая төгрөгтэй юм билээ. Энэ бүгд нь 2008 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ бөглөсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь ялгараад байх зүйл тун цөөн. 15 саяар үнэлэгдсэн Ланд 80 нэгтэй байснаа зарчихсан. Сайдын унаа, гишүүний машин энэ тэр гээд байхад хувьдаа машинтай байх нь илүү зардал гэж үзээ биз. Сургалтын төрийн санд 37 саяын өртэй байснаа харин дарчихсан юм билээ. Тийм хэмжээний ашиг орлого ямар нэг бизнесээс олсон гэсэн үг гээд ойлгочихвол хэтрүүлсэн болохгүй биз.

Н.САРАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button