Хосни Мубаракийн амьдралын сүүлчийн өдрүүд эхэллээ

Тэрбээр хорт хавдраар шаналж буй бөгөөд түүнийг зургаадугаар сард цаазын ял оноох хүртэл амьдарч чадах эсэхэд нь эмч нар эргэлзэж байгаа аж. Мубарак цаазын ялаас өмнө, өөрийн нууцыг дэлгэхгүй байсаар нөгөө ер­төнцөд одох бололтой.

Хосни Мубарак бол дэлхийн улс­төрийн хамгийн нууцлаг эрхмүүдийн нэг. Түүнийг Тагнуулын төв газар, Улсын аюулгүйн хороо, Саудын Арабын тусгай албадтай зэрэг хамтран ажил­ладаг байсан хэмээн ярьцгаадаг. Түүнчлэн тэрбээр Гамаль Абдель Насе­ра, Анвара Садата зэрэг Египетийн Ерөн­хийлөгчдийн хүрээнд хэрхэн орсон нь одоо ч гэсэн оньсого хэвээр үлджээ. Мубаракийг гадаадын тусгай албадын хүчээр өдий зэрэгт хүрсэн гэж зарим хүн ярьдаг. Гэхдээ үүнийг батлах ямар ч баримт гарч ирээгүй юм.

Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак 1928 оны тавдугаар сард Мануфи мужид төржээ. Түүний эцэг бяцхан эдлэн газартай байсан бөгөөд мужийн хуулийн байгууллагад ажилладаг байв. Мубарак онц сайн сурдаг байсан болохоор эцэг эх нь түүнд Каирын их сургуулийн яруу урлагийн факультетэд үргэлжлүүлэн суралцахыг зөвлөжээ. Гэвч хүү сонголтоо өөрөө хийж, 1949 онд Цэргийн коллежийг нисгэгчийн мэргэжлээр онц дүнтэй төгссөн байна. Ингээд тэрбээр Синайд алба хааж, Агаарын цэргийн академид зааварлагчаар ажиллав.

1956 онд Мубарак Англи, Франц, Израилийн мөргөлдөөнд оролцож, чад­варлаг нисгэгч гэдгээ харуулав. Ингээд тэрбээр 1959 онд Ту-16 бөмбөгдөгч онгоцны ангийн командлагч болон дэв­шиж, хэдэн жилийн дараа гэхэд бригадын командлагч болжээ.

Тэрбээр 1964-1965 онд ЗХУ-ын Фрунзийн нэрэмжит академид дээд бо­ловс­рол эзэмшиж, нутагтаа очоод Каи­рын агаарын баазын командлагчаар дэвшин ажиллав.

Харамсалтай нь Египетийн арми Израильд ялагдаж, нисэх хүчин нь бүрэн сүйрсэн юм. Дайны дараа Мубаракийг Бильбейс дэх цэргийн коллежийн даргаар то­милж, нисгэгчдийг богино хугацаанд олноор нь бэлтгэх даалгавар өгчээ.

Түүний хийсэн ажил, гавьяаг тус улсын Ерөнхийлөгч Гамаль Абдель Насер үнэлж, 1969 онд нисэх хүчний генерал цол олгожээ. Мөн Египетийн агаарын цэргийн хүчний штабын дар­гаар томилсон байна. Ингээд гурван жилийн дараа буюу 1972 онд Мубарак Агаарын цэргийн хүчний командлагч, Батлан хамгаалахын дэд сайд болж дэвшжээ.

Энэ хугацаанд тэрбээр Египетийн нисэх хүчнийг дахин шинэчилж, Из­раилийн эсрэг дайнд бэлтгэв. Үүндээ ч тэрбээр хичээл зүтгэл гаргасан тул Ерөн­хийлөгч Садатаас Синайн одон, армийн генералын цол гардан авсан байна.

Ерөнхийлөгч Садат түүний шударга, хичээнгүй зан, олны дунд нэр хүндтэй зэргийг анзаарч, Шадар сайдаар томилсон нь улстөрийн амьдралд эргэлт буцалтгүй орох шалтгаан болжээ. Уг нь тэрбээр Шадар сайд бус, Египетийн армийн Ерөнхий штабын даргаар то­милогдох хүсэлтэй байсан учраас эхэндээ маш их гайхсан гэдэг.

Ийнхүү Мубарак улс орныхоо хоёр дахь чухал хүн нь болж, улстөрийн нис­лэг-ийн урлагийг судалж эх­лэв. Ерөнхийлөгч Садат түүнийг өөрийн элчээ болгож, төвөгтэй хүнд даал­гавраар улам хурцалж байлаа. Ерөнхийлөгчийн заавраар гадны ор­нуудад байнга айл­чилснаар Мубарак олон улсын улс­төрийн тавцанд томоо­хон байр суурь эзэлж, улс орондоо нэр хүндээ бэх­жүүлж чадсан юм.

Энэ хугацаанд Мубарак хувийн амьд­ралаа ч тохинуулж чадсан. Эхнэр Сюзанна нь түүнд хоёр хүү төрүүлж өгсөн юм. Тэрбээр нөхөртөө маш их нөлөөлдөг байсан болохоор ард түмэн Ээж Сюзанна хэмээн дууддаг байжээ. Оросын тусгай албаныхан түүний эхнэрийг барууны тагнуул ч гэж үздэг байсан аж.

Садатын улстөрийн тогоонд зургаан жил чанагдсан Мубарак ард түмэндээ ухаалаг, хатуу, шулуун, ажилч хи­чээн­гүй, хахуульд өртөхөөргүй хүн хэ­мээн үнэлэгдэх болжээ. Египетэд авлига ид цэцэглэж байсан ч Мубарак нэр цэвэр гарч чаддаг байлаа. Одоо ч гэсэн түүнийг ихэнх хүн Ноён шу­дарга хэмээн нэрлэдэг. Хэрвээ Сада­тыг хөнөөгөөгүй бол тэрбээр одоо ч гэсэн Шадар сайдаар ажиллах байсан биз.

Мубарак өмнөх удирдагчаасаа Арабын орнуудаас хөндийрсөн, гадаад өр ихтэй, хаант засаглалтай улс өвлөн авчээ. Тэрбээр засгийн эрхэнд гармагцаа улстөрийн шинэ хэв маягт улс орноо төвөггүйхэн шилжүүлэв. Эхлээд тэрбээр улстөрийн бүх хоригдлыг суллажээ. Үүний дараа Садатыг хөнөөсөн бай­гууллагын төлөөлөгчдийг шүүхэд өгч, заримыг нь цаазалж, заримыг нь хорь­­сон байна. Гэтэл хэт даврагсдын бү­лэглэл шинэ Ерөнхийлөгчийг хөнөө­хөөр зэхэж байсан нь илэрчээ. Тэрбээр тусгай албадын хүчээр энэ асуудлыг ч өөрт ашигтайгаар эргүүлж чадсан байна.

Сүүлийн үед Египетийн хэвлэл мэ­дээллээр Мубаракийг тус улсын таг­нуулын албатай идэвхтэй хамтран ажилладаг гэх мэдээллийг цацаж бай­гаа билээ. Гэхдээ энэ нь тус албаны удир­дагч Омар Сулейман аль-Рафаиг өөрийн залгамжлагчаар тавих гэсэнтэй холбоотой гэж шинжээчид үздэг.

Мубарак улстөрийн тавцанд гарс­наасаа хойш шүүмжлэлд байнга өртдөг болсон юм. Түүнийг улстөрийн лидер байх чадваргүй, уран цэцэн үггүй, хэтэрхий хулчгар, энгийн хувцасладаг гэж үздэг билээ. Гэсэн ч энэ бүхэн улс орноо 30 жил удирдаж, дэлхийн хоёр дахь баян хүн болоход нь огт саад болсонгүй.

Spear’s сэтгүүлийн мэдээллээс үзэхэд түүний нийт орлого 73 тэр­бум дол­лараар үнэлэгддэг гэнэ. Энэ нь дэлхийн хамгийн баян хүн болох Карлос Слимээс нэг тэрбумаар бага, Билл Гейтсээс 10 тэрбумаар их ор­лого­той гэсэн үг юм. Тус улсын Ерөн­хийлөгчийн цалин сарын 800 доллараас хэтэрдэггүйг энд тэмдэглэх хэрэгтэй.

Харин Мубаракийн өмгөөлөгч Ерөн­хийлөгч асан Хосни Мубарак цэ­рэг, улстөрийн салбарт ажиллах хуга­цаандаа нэг сая доллар ч цуглуулж чадаагүй хэмээн мэдэгдсэн удаатай. Гэхдээ үүнд итгэх хүн бараг гарахгүй биз ээ.

Э.Мөнхзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button