Ардчилсан нам гэдийхээр шийджээ

заалтад буулт хийхээр шийджээ. Аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулах тухай АН-ын бүлгийн саналын 50 хувийг хүлээж авъя гэсэн бүлгийнхээ саналыг Удирдах зөвлөл нь дэмжсэн байна. Зөвхөн нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулж болох юм гэдгээр хоёр талын ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт тохиролцсон. Ингэхдээ УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамтатган Үндсэн хуулийн зарим заалт, сумын Засаг даргыг яаж сонгох, Ерөнхий сайд, аймгийн Засаг даргыг шууд томилох, сумын болон багийн Засаг даргыг шууд томилох, эсэх зэрэг асуудлаар ард нийтийн санал асуулга явуулъя гэж шийдээд байгаа юм. Гэвч Ардчилсан нам гэдийсэн хэвээр байх бололтой. Өчигдөр болсон тус намын бүлгийн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хууль болон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцсэн аж. Хэлэлцсэн асуудлынхаа талаар албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч аймаг, нийслэлийн хурлын сонгуулийг УИХ-тай хамт хийх гэсэн байр сууриа хатуу хамгаалахаар шийдсэн гэдгийг бүлгийнх нь гишүүд хэлж байна.

Хоёр сонгуулийг хамт хийх хүн хүч, техник, эдийн засгийн боломж байхгүй гэдгийг орон нутгийн удирдлагууд мэдэгдээд буй. Хамгийн гол нь энэ тохиолдолд эрхзүйн чадамж байхгүй. Өнгөрсөн ээлжит бус чуулганы төгсгөлд ч гэсэн хоёр намаас томилогдсон зөвшилцөх Ажлын хэсгийн саналыг Ардчилсан намын бүлэг хүлээж аваагүй. Парламент бол зөвшилцлийн талбар. Мөн олонхийн саналаар асуудлыг шийдэх учиртай газар. Гэвч Ардчилсан намын бойкотоор энэ бүхэн парламентад эсрэгээрээ үйлчлээд байна. Завсарлага нэрээр олонхиос хүчтэй байгаа тэд энэ байдлаараа удвал төрийн эрхийг ардчилсан сонгуулиар шилжүүлдэг зарчмыг ч завсардуулах шинжтэй.

Орон нутгийн сонгуулийн хуулиас гадна тус намын бүлэг Ц.Нямдорж сайдын асуудлыг хэлэлцсэн гэнэ. ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэ­лэл­цэж, шийдвэрлэтэл бүл­гийнхээ гишүүдийг томилолтоор ийш, тийш явахыг нь хүртэл хориглочихсон байгаа гэсэн. Гэхдээ тэд шийдвэрээ Ардын намын байр суурийг харж байж гаргахаар болсон аж. Учир нь огцруулах асуудлыг тавьсан МАН-ын найман гишүүн са­налаа татчихаж магадгүй гэдгээс болгоомжилжээ. Сайдыг огцруулах тухай есөн гишүүний саналыг дэмжихээ мэдэгдсэн ч асуудал нэгдсэн чуулганд албан ёсоор орсны дараа Ц.Нямдорж сайдын эсрэг кнопыг нэгэн зэрэг дарна шүү хэмээн бүлэг дээрээ тохирсон гэнэ.

Э.Долгион

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button