Архидалтын эсрэг үндэсний нэгдэл байгууллаа

Мөн манай улс дотооддоо их хэмжээний архи үйлдвэрлэдэг хэрнээ импортын согтууруулах ундааны хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг статистикийн мэдээнээс харж болно. Товчхондоо согтууруулах ундаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц түвшинд байгаа нь хүн бүрийн сэтгэл зовинох ёстой асуудал болоод байгаа юм.

Тиймээс ДЭМБ, ЭМЯ, ХЗДХЯ, СЭМҮТ, ЭМДС, Архидалт мансуурлын эсрэг ассицоаци, Тамхи архины шалтгаант эмгэг судлалын төв, Эрүүл идвэхтэй амьдрал клуб зэрэг 30 гаруй ТББ нэгдэн Архидалт мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эвсэл байгуулан анхдугаар бага хурлаа хийжээ.

Үүнд нийслэл, орон нутгийн 31 ТББ-ын төлөөлөл оролцож, архидалтын тулгамдсан асуудлын талаар ярилцаж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байна.

Тус нийгэмлэг 10 аймагт архины хамаарлаас гарахад анхан шатны туслалцаа үзүүлэх төв байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд энэ ажилдаа дүүрэг, аймгийн засаг дарга нарыг хамтран ажиллах уриалгыг хүргүүлээд байгаа юм байна. Мөн насанд хүрсэн хүмүүс согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж сурахад уриалсан сурталчилгаа, зөвлөгөө, мэдээлэл өгөх сургалтуудыг зохион байгуулах гэнэ.

Л.Тамир

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button