Бүгдээрээ хэлэлцвэл буруутай гэнэ үү

үгийг европчууд хэрэглэдэг. Гэхдээ хуучны үг хуудуутай байж болохыг саяхны судалгаагаар тогтоожээ. Дэлхийд нэртэй Ашер Кориат профессор тэргүүтэй сэтгэл судлаачдын судалгааны баг 38 сайн дурын хүнийг оролцуулан хэд хэдэн судалгаа хийгээд, хүмүүс багаар, бүлгээр ажиллахаас илүүтэйгээр ганцаараа ажиллах үедээ хүнд зорилтуудыг шийдвэрлэх чадвартай байдгийг тогтоожээ.

Логик хариулттай үед л бүлгээр ажиллах давуу тал ажиглагдсан байна. Харин асуудлыг шийдэхэд стандарт бус сэтгэлгээ шаардлагатай эсвэл бодлогод заль нуугдсан тохиолдолд бүлгээр ажиллаж байгаа хүмүүс ганцаар ажиллаж байгаагаас хавьгүй их алдаж байсан гэнэ. Үүний шалттаан нь бүлгээр асуудал шийдэж байгаа үед хүмүүс өөртөө итгэлгүй хүмүүсийн хувилбарыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, харин өөртөө илүү итгэлтэй хүмүүсийн хариултыг чухалчилж байгаад оршиж байгаа юм.

Ийм нөхцөлд сул дорой нэгэн нь илэрхий зөв хариулт өгч байхад бүлгээр оролцогчид түүний хариултыг хэрэгсэхгүй орхиж байжээ. Тэгэхээр хүнд зорилт шийдвэрлэхийн тулд хамгийн дуугүй, өөртөө итгэлгүй нэгний саналыг анхааралтай сонсох хэрэгтэй болж таарч байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button