Хоёрдугаар шатанд Франсуа Олланд ялах магадлалтай

Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намаас нэр дэвшсэн Франсуа Олланд 28,3 хувь, харин өнөөгийн тэргүүн Николя Саркози 27,02 хувийн санал авсан талаар bbc.com мэдээллээ.

Хамгийн олон санал авсан энэ хоёр нэр дэвшигч тавдугаар сарын зургаанд болох хоёрдугаар сунгаанд оролцох юм. CSA компанийн судалгаагаар Ф.Олланд хоёрдугаар шатанд 56 хувийн санал авч, ялах магадлалтай байгаа.

Өнөөгийн Ерөнхийлөгч Н.Саркозийг Францын түүхэн дэх хамгийн муу нэр дэвшигч хэмээн Ria.ru сайт бичжээ. Учир нь сонгогчдын ердөө гуравны нэг нь түүний үйл ажиллагааг дэмжсэн байна.

Н.Саркозийн төрийн эрхэнд байсан он жилүүдэд эдийн засгийн хямрал нүүрлэж, улсын өрийн хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний 64,2 хувиас 85,8 хувь болж өссөн. Мөн ажилгүйчүүдийн тоо 730 мянгаар нэмэгджээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button