Токиод хоёр монгол залуу 250 сая төгрөгийн эд зүйл хулгайлжээ

сарын 27-ны өдөр тэд Токиогийн ТОБУ их дэлгүүрт орж, нэг нь худалдагчийн анхаарлыг татаж байх зуур нөгөөх нь лангуун доторхи брэндийн дөрвөн цагийг хулгайлсан байна. Эдгээр цаг долоон сая 110 мянган иен буюу 100 гаруй сая төгрөгийн үнэтэй юм байна. Монгол залуус хулгайлсан цагаа өөр дэлгүүрт зарах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан аж.

Японы цагдаагийнхан тэднийг шалгахад өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн 11 газраас цаг, үнэт зүйлс хулгайлсан нь тогтоогдсон бөгөөд 17 сая иен буюу 250 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Хоёр залуугийн нэг нь хэргээ хүлээж, хулгай хийж олсон мөнгөө ахуй амьдралдаа хэрэглэсэн гэж мэдүүлсэн бол нөгөө нь хэргээ огт хүлээхгүй байгаа гэнэ.

Б.ПҮРЭВ-ЭРДЭНЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button