Хурандаа нар өмгөөлөгчдийн нэрстэй танилцаж эхэлжээ

жагсаалттай танилцаж эхэлжээ. Сүхбаатар дүүргийн шүүхээс энэ сарын 20-нд шүүгдэгчдэд өмгөөлөгч томилж өг гэсэн албан бичгийг МӨХ /Монголын өмгөөлөгчдийн холбоо/-нд ирүүлсний дагуу тус холбооноос ажлын хэсэг гарсан юм. Хууль зүйн туслалцаа үзүүлэх хүнгүй болоод байгаа хурандаа нарт өмгөөлөгч авахад нь туслах зорилгоор байгуулагдсан тус ажлын хэсэгт МӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Сүхбаатар, Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Ж.Эрдэнэбаатар нар багтаж байгаа аж.

Ажлын хэсгийнхэн энэ сарын 23-нд урьдчилан хорих 461 дүгээр ангид очиж, шүүгдэгчидтэй

уулзсан юм. Тэд энэ үеэрээ Өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй 800 гаруй, бусад 200 шахам өмгөөлөгчийн нэрийг хурандаа нарт танилцуулсан байна. Улмаар дээрх өмгөөлөгчдийг нэг бүрчлэн танилцуулж, нэмэлт мэдээлэл өгчээ.

Харин хурандаа нар 1000 гаруй өмгөөлөгчөөс нэр бүхий хэдэн өмгөөлөгчийг сонгон судалж эхэлсэн бөгөөд ажлын хэсгийнхнээс нэмэлт мэдээлэл авч байгаа аж. Тэд өөртөө өмгөөлөл үзүүлэх хүнээ сонгосон тохиолдолд тус нэрсийг МӨХ Сүхбаатар дүүргийн шүүхэд танилцуулснаар хурандаа нар албан ёсоор өмгөөлөгчтэй болох юм.

М.ӨНӨРӨӨ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button