Д.Очирбат Хуучин хуулиар сонгууль явуулах ямар ч боломж байхгүй

Энэ асуудлын хажуугаар Их хурлын сонгуулийг хуучин хуулиар явуулах нь гэсэн мэдээлэл гарах боллоо. Ямар шалтгаанаар ийм мэдээлэл гарч буй талаар УИХ-ын гишүүн Д.Очирбаттай таван үг солилоо.

-УИХ-ын сонгуулийг шинэ бус хуучин хуулиар явна гэсэн мэдээлэл гадуур яригдаж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Тийм асуудал байхгүй. Шинэ сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ хүргүүлсэн. Холимог системээрээ буюу шинэ хуулиараа явна. Хуучин хуулиар явах ямар ч боломж байхгүй. Тэр хууль хүчингүй болчихсон хууль.

-Яагаад ийм яриа гараад байгаа юм бол..?

-4828 буюу холимог систем гэдэгт маргаан үүсээд байгаа. УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандат дээр нэр дэвшигчид мажоритариар өрсөлдөж ялагдсан ч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авбал пропорциональ хэсэг рүү гулсч сонгогдсонд тооцогдож пропорциональ 28-д өрсөлдөж болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн гэсэн заалтаар хүмүүс Цэцэд хандаад байгаа нь ийм яриа гаргахад хүргэсэн болов уу.

-Хэрвээ ямар нэг шалтгаанаар хуучин хуулиараа явах бол та яаж хүлээж авах вэ?

-Шинэ хууль батлагдсанаар хуучин нь хүчингүй болдог учраас өмнөх хуулиар явуулах ямар ч боломжгүй. Батлагдсан хуулиараа буюу холимог системтэй шинэ хуулиа дагаж мөрдөнө.

Б.Өнөртогтох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button