Олон улсын Спорт буудлагын холбооны Ерөнхий Ассамблейд Монголын төлөөлөгчид оролцов

хотод 4 дүгээр сарын 17-нд болсон Олон улсын спорт буудлагын холбооны ээлжит Ерөнхий ассамблейд оролцлоо.

Хоёр жил тутам болдог Ерөнхий ассамблейн энэ удаагийн хуралдаанд нийт 85 орны 200 гаруй төлөөлөгч оролцсон юм. Ерөнхий ассамблей тус холбооноос сүүлийн хоёр жилд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан болон ирэх 2 жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Түүнчлэн Спорт буудлагын 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Таваг буудлагын 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус тус зохион байгуулах хотыг сонгон шалгаруулах сонгууль болж, БНСУ-ын Чанвон хот Спорт буудлагын 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх, Италийн Лонато хот Таваг буудлагын 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг тус тус авав.

Ерөнхий Ассамблейн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Азийн спорт буудлагын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын спорт буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Олон улсын спорт буудлагын холбооны ерөнхийлөгч Олегарио Вазкуез Рана, Азийн спорт буудлагын холбооны ерөнхийлөгч Шейх Салман ал Савах нартай тус тус уулзаж, олон улсын стандартад хүрсэн спорт буудлагын цогцолборыг Кувейтийн санхүүжилтээр Монголд барих асуудал болон Лондонгийн Олимпод оролцох манай тамирчдын бэлтгэл, эрх авах явцын талаар мэдээлж, санал солилцлоо.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button