Тунис Улсад суух Элчин сайд Ш.Алтангэрэл итгэмжлэх жуух бичгээ барив

2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр барив. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Элчин сайд Ш.Алтангэрэл Тунис Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлаад Монгол, Тунисын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэж, хоёр талын харилцааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тунис Улсын Ерөнхийлөгч Мохамед Марзуки Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг Тунис Улсад таатай үед нь хүлээн авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.

Мөн Элчин сайд Ш.Алтангэрэл Тунис Улсын Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөхүүд, Тунисын ГХЯ-ны Азийн газрын дэд захирал болон Ёслолын газрын захиралтай уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар хэлэлцлээ.

Л.Тамир

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button