Импортын мэдэгдэлгүй орж ирсэн 14 минжийг саатуулжээ

Нийслэлийн байгаль хамгаалах газар, Туул голд минж нутагшуулах төсөл Герман улсын Бавар мужийн Минжийн менежментийн газартай байгуулсан гэрээний дагуу ОМ-136 дугаарын нислэгээр Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, импортын мэдэгдэлгүй улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Тухайн үед ХБНГУ-ын мал эмнэлгийн байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээ, тээвэрлэлтийн баримт, БОАЖЯ-наас олгосон Монгол Улсад оруулж ирэхийг зөвшөөрч энэ тухай экспортлогч талд хүргүүлсэн албан тоот, Герман улсаас Монгол Улс руу илгээх тухай Туул голд минж нутагшуулах төсөл-д илгээсэн захидал зэрэг холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн боловч МХЕГ-аас импортын мэдэгдэл аваагүй байжээ. Минжийг саатуулах хугацаанд минжний ялгадас, хамрын салст, нүдний нуухаас арчдас болон цусны дээжийг авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлсэн байна. Минжний дээжинд хийсэн шинжилгээгээр гудрага, туулайн вирусын цусан халдвар, эхинококкийн өндөг, авгалдай илрээгүй, эрүүл дүн гарсан байна. Тиймээс улс хоорондын харилцааг хүндэтгэн үзээд улсын хилээр нэг удаа нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.

Э.Дулам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button