Автотээврийн үзлэг 54 хувьтай байна

Өнгөрсөн оны мөн үед 50 мянган машин үзлэг, оношилгоо, татвараа төлсөн байсан бол одоогоор 35 мянган машин хамрагдсан байна. Эхний дөрвөн сарын орлого бүрдүүлэлт буюу хөрөнгө төвлөрүүлэлтийн дүн нь 54 хувьтай гарсан байна. Хуваарь ёсоор зургадугаар 20-нд автотээврийн үзлэг тооллого дуусах ёстой. Тиймээс уг ажлыг эрчимжүүлэхийн тулд эхний ээлжинд төр захиргааны байгууллагынханы албаны болон амины машины оношилгоо үзлэгийн арга хэмжээг авахаар болжээ. Энэ сарын 20-ны өдрөөс оношилгооны төвүүд болон банк, татварынхныг өглөөний 9.00-21.00 цаг хүртэл ажиллуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 230 мянган тээврийн хэрэгсэл байна гэсэн албан бус тоо бий. Энэ нь тээврийн хэрэгсэл өнгөрсөн оноос 30 гаруй мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button