Western Union үйлчилгээгээр Голомт банк тэргүүлжээ

2011 оны ажлын үр дүнгээ хэлэлцсэнээс гадна Business Champion, Fastest Expanding Network, Location Actiүation Champion зэрэг ангиллуудаар шилдэг үйлчилгээ үзүүлэгчдийг шалгаруулж шагнал гардуулжээ.

Тус үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлсэн Голомт банкны хувьд Western Union үйлчилгээгээр дамжуулан хийгдсэн гадаад мөнгөн гуйвуулгын тоогоороо 2011 онд улсдаа тэргүүлж Business Champion 2011 шагналыг хүртсэн байна.

Өөрөөр хэлбэл энэ нь Голомт банкны Western Union үйлчилгээгээр дамжуулан гадаад мөнгөн гуйвуулгын үйлчилгээ авагсдын тоо 2011 онд хамгийн өндөр байсныг илтгэж байгаа юм. Western Union үйлчилгээний гол давуу тал нь шуурхай, найдвартай чанар бөгөөд та дэлхийн хаанаас ч хүссэн үедээ хэн нэгэнд мөнгө гуйвуулж бас хүлээн авах боломжтой.

Дашрамд дурьдахад дэлхийн 200 оронд 485 мянга орчим салбар сүлжээтэй Western Union байгууллагын 160 жилийн ой энэ жил тохиож байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button