Галт зэвсгийн нэгдсэн тооллого, бүртгэл хийгдэж байна

бүртгэлийг явуулж, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг илрүүлэх, гэрчилгээжүүлэх, цагдаагийн байгууллагаас галт зэвсэгт тавих хяналтыг эрчимжүүлэх ажлын хүрэнд Бүртгэл-2012 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.
Нэг сарын хугацаанд орон даяар зохион байгуулагдах уг ажлын хүрээнд Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа, алдагдсан, олдсон галт зэвсгийн судалгааг шинэчлэх, галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох чиглэлээр ажиллах юм байна.

Энэ сарын 23-наас эхэлсэн нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нарантуул худалдааны төв болон бусад захуудад хууль бусаар сум худалдан борлуулдаг иргэдийн судалгааг гаргах аж. Ингэснээр хууль зөрчин худалдаа эрхэлдэг иргэд, эх сурвалжийг тогтоон, хяналтандаа авах, хууль бус үйлдлийг таслан зогсоох боломжтой болох гэнэ.
Түүнчлэн замын цагдаагийн товчоо, пост болон үүрэг гүйцэтгэж байгаа чиглэлээр зорчиж байгаа автомашинд үзлэг шалгалт хийж, галт зэвсэгтэй зорчиж байгаа иргэдэд тухайн галт зэвсгийн гэрчилгээ болон хуульд заасны дагуу авч явж байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна.
Л.Тамир
olloo.mn