Гаалийн байцаагчид авлигад өртжээ

залуугаас их хэмжээний авлига авч, эрх мэдлээ ашиглан бензин хөдөлгүүртэй автомашинуудыг нь хийн буюу газан хөдөлгүүртэй хэмээн мэдүүлгийг нь өөрчлүүлж, улсад төлөх ёстой онцгой албан татвараас нь бултуулан, холбогдох хуулиудыг ноцтой зөрчжээ.

Гаалийн байгууллагын зарим ажилтны иймэрхүү увайгүй, эрх мэдлээ хувийн зорилгоор ашигласан үйлдлээс болж нэг талаас Монголын гаалийн байгууллагын нэр хүнд унах, нөгөө талаас Монгол улсын төсөвт орох татварын хэмжээ буурахад хүрч болзошгүй байна.

Эл хэрэг нь одоо тус аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа бөгөөд хэрхэн шийдэхийг нь иргэд хүлээж байна. Магадгүй цагдаа, шүүхийн байгууллагын ажилтнууд, адилхан төрийн албан хаагчид гээд дээрх байцаагчдын хууль бус үйлдлийг нуун дарагдуулах, ял завшуулах, эсвэл байцаагчид тэдэнд авлига өгөөд хэргээ хэрэгсэхгүй болгуулчих юм биш байгаа гэсэн хардалт Дарханчуудад төрж байгаа гэнэ. Ингэж тэдний хууль бус үйлдлийг холбогдох байгууллагууд нуун дарагдуулахыг үгүйсгэх аргагүй юм. Ер нь гаалийн ажилтнуудын авлига, албан тушаалын хэргийг нэг мөр таслан зогсоох арга хэмжээ авах цаг болжээ.

АТГ энэ мэтийн авлигаар ажлаа явуулдаг хүмүүсийг шалгамаар юм даа.

Ц.Дагдан

Оlloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button