ЧАЛКО Монголыг эзлэх хоёр дахь дайралтаа хийлээ

авахаар болсон тухайгаа мэдэгджээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр тэд коксжих нүүрсний Winsway Coking Coal Holdings компанийн хувьцааны 30 хувийг 308 сая ам.доллараар худалдаж авах санал хүргүүлсэн аж. Тус компани нь 2010 онд Монголоос 6.47 сая тонн нүүрс Хятадад нийлүүлснээрээ тэргүүлсэн төдийгүй Австрали, АНУ, ОХУ-аас 2009 оноос эхлэн нүүрс импортолж эхэлжээ. Уг компанийн албан ёсны вэб сайтад мэдээлснээр тус компани 2006 оноос эхлэн Монголоос нүүрс нийлүүлж эхэлсэн байна.

Чалко Саус Гоби Сэндс-ийн хувьцааны 57.6 хувийг худалдаж авах санал хүргүүлсэнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Монголын Засгийн газраас Саус Гоби Сэндс-ийн хайгуулын болон олборлолтын зарим тусгай зөвшөөрлийг түр зогсоогоод буй. Тус компанийн Монгол дахь албан тушаалтан Хятадын төрийн өмчит компанийн эзэрхийллээс монголчууд айж байгаа. Монголчуудын хувьд Хятадаас хараат бус эдийн засаг, улс төртэй байх нь хамгийн эрхэм зүйл бөгөөд үүнийгээ хамгаалахын тулд чадах бүхнээ хийх хүмүүс хэмээжээ. Тэрбээр өөрийн нэр, албан тушаалаа Ройтерс-ийнханд мэдэгдэхийг хүсээгүй байна. Хятадын төрийн өмчит Чалко Winsway компанийн үнэт цаасны ширхэг бүрийг 2.12 хонконг доллар буюу 0.27 ам.доллараар худалдаж авахаар санаархаж буй. Winsway компанийн үнэт цаасны 5.1 хувийг эзэмшигч АНУ-ын Пибоди Энержи компаниас энэ талаар лавлахад хариулт өгөхөөс татгалзсан байна.

Winsway компанийн хувьцааны ханш өнгөрсөн 30 хоногийн хугацаанд 26 хувиар чангарсан аж. Уг компани Тавантолгойн тендерт оролцсон Японы Марубени-тэй хамтарч Канадын Grand Cache нүүрс олборлогч компанийг 991 сая ам.доллараар худалдаж авч байжээ. Чалко Winsway-ийн хөрөнгө оруулагч болох сургаар тус компанийн зээлжих зэрэглэл ч өсөх хандлагатай болсон байна. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн оны сүүлчээр дэлхийн зах зээл дэх металлын ханш суларч, өртөг нэмэгдсэнээр Чалко компанийн энэ оны эхний улирлын алдагдал тооцоолж байснаас илүү болсон байна.

А.АРИУНБОЛД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button