Баруун салаа болон монелийн маршрутыг сунгажээ

Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг Дамдинсүрэнгийн гудамжинд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж автобус буцаж эргэх нь явган зорчигчийн хөдөлгөөнд аюултай байдал үүссэн тул Баруун салааны автобуснууд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн буудалд зогсоод цааш УБ дээд сургууль, Миний зах болон Замын цагдаагийн газар, Шинэ үе дунд сургуулиар дайрч буцах аж.
Мөн тус дүүргийн 5, 22-р хороодын иргэд оршин суугчдын хүсэлт болон чиглэлийн үйлчилгээний явцад хийсэн зорчигч урсгалын судалгааны дүнг харгалзан Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар чиглэлийн үйлчилгээг хотын төв рүү 3,9 км сунгахаар болжээ. Энэхүү шинэ чиглэлийн үйлчилгээг ойрын өдрүүдэд эхлэх юм байна.