МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчийн эрхийг зөрчөөгүй, зөрчсөн

хаасан тухай мэдээлэл гарсан. Харин тэрбээр энэ шийдвэрийг Өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн хэмээн үзэж байгаа. Харин АТГ О.Баасанхүү өмгөөлөгчийн эрхийг зөрчөөгүй. Тэрбээр өмгөөлөл явуулахаас гадна өөр сонирхолтой байсан. Тиймээс бид хууль журмынхаа дагуу үйл ажиллагаа явуул гэсэн шаардлага тавьсан гэсэн. Ингээд хоёр талын байр суурийг сонирхуулъя.

АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр Өмгөөлөгчийн эрхийг хаах эрх бидэнд байдаггүй

-Өмгөөлөгчийн эрхийг хаах эрх бидэнд байдаггүй. Өмгөөллийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд эрх зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, иргэний хэрэг, захиргааны зөрчлийн хэргийг эрх зүйн байгууллага хянан шийдвэрлэхэд үйлчлүүлэгч этгээдийг төлөөлөх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа болон эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчөөр оролцох гэх мэтчилэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх төрлийг тусгасан байдаг. Өмгөөлөгч О.Баасанхүү Н.Энхбаяртай ямар төрлийн гэрээ хийсэн нь тодорхойгүй бөгөөд мэдүүлэгтэй танилцуулах, мөрдөн байцаах ажлын явцад хийх ёстой хуульд заасан бусад ажиллагаанд оролцуулах гэхээр татгалздаг. Яагаад татгалзаад байгааг сайн мэдэхгүй юм.

Би энэ чиглэлийн өмгөөллийн асуудлыг хариуцаагүй. Зөвхөн хүний эрхийн асуудлаар өмгөөлөл үзүүлж, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа гэдэг. Түүнчлэн МАХН- ын дарга Н.Энхбаяр хэд хэдэн өмгөөлөгчтэй. Бусад өмгөөлөгч нь түүнд туслалцаа үзүүлэх эрх нь нээлттэй байгаа. Мөн Цагдан хоригдож буй хүний хуулиар олгогдсон эрхийг Н.Энхбаяр эдэлж байгаа. Ар гэр, найз нөхөд, намынхан, өмгөөлөгч нартайгаа уулзах эрх нь нээлттэй. Би мөрдөн байцаалтын ажилд оролцох эрхгүй. Хуулийн дагуу мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа байх гэв.

МАХН-ны дарга Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү Өмгөөлөгчийн үүргээ биелүүлэхэд саад учраад байна

-Энэ сарын 20-ны өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга эрхэлсэн коммиссар Д.Цоодолсэнгээгийн зүгээс 06/1565 тоот албан бичгийг ирүүлэн тухайн албан бичигтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.4, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 146.9, өмгөөллийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.4, мөн хуулийн 41-р зүйлийг тус тус үндэслэн цаашид байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах боломжгүй хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн энэхүү мэдээллийг АТГ- ын зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллээр цацаж, үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн хооронд байгуулсан гэрээний нууцлалыг санаатайгаар задалсан байна.

Тэдний хийсэн энэхүү хууль бус үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн хоёдугаар бүлэг 16-р зүйлийн 14-т Өөрөө өөрийгөө өмгөөлөх, эрх зүйн туслалцаа авах гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа болно. Түүнчлэн тухайн байгууллагын зүгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8.1, 8.2, мөн 41.3.1,41.3.2, 41.3.5, 41.3.12, 41.3.10,41.3.4,146.6,146.3 дахь заалтыг тус тус зөрчин, байцаалт хийгдээгүй тэмдэглэлд өмгөөлөгчийг гарын үсэг зурах ёстой хэмээн албадан тулгах гэсэн үйлдэл хэмээн ойлгож байна. Мөн өмгөөлөгчийн бүрэн эрхэнд халдсанаар, өмгөөллийн тухай хуулийн 15.1, 15.2, 14.7, 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6 гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Тиймээс цаашид өмгөөллийн тухай хуулийн 12-р зүйлд заагдсан бүрэн эрхээ эдлэх, 12.3.2 д заасан үүргээ биелүүлэхэд илтэд саад учраад байгаа гэжээ.

Д.Сүхбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button