Троллейбусыг хэрэглээнээс хасна

хөгжлийн банк хооронд байгуулах Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Төслийн хүрээнд нийтийн тээврийн автобус явах тусгай зам гаргах бөгөөд энэ ажлыг хийхийн тулд 279.9 сая долларын зээл авах ажээ. Эсрэг урсгалтай хоёр замын голоор ийм тусгай зам гаргахаар төлөвлөжээ. Уг асуудлыг хэлэлцэх үед Угаасаа нарийхан, машин нь багтаж ядсан замын дундуур дахин тусгай зам гаргах зай байхгүй гэж шүүмжлэх гишүүд олон байсан. Гэвч салбар хариуцсан яам нь боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Төслийн хүрээнд орж ирэх нийтийн тээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бууж, суух боломжтой, багтаамж ихтэй, ачаалал их үед ард нь өөр автобус залгаж болох цахилгаан хөдөлгүүртэй унаа байх аж.

Энэхүү амьдрал муутай төслийг дэмжиж гишүүд ч байсныг хэлэх хэрэгтэй. Тэд Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх ёстой, троллейбусыг тэтгэвэрт нь гаргах цаг болсон, замын ачааллыг бууруулах нь зөв гэсэн саналыг илэрхийлэв. Гэвч шинээр гарах тээврийн хэрэгсэл троллебусаас хямд байх баталгааг тэд өгч чадаагүй юм.

Нийслэлийг хэсэг хугацаанд удирдаж байсан Ц.Батбаяр гишүүн 1995 оноос хойш нийтийн тээврийн салбарт зээл олгоогүй. 2009 онд төсвөөс хөрөнгө гаргаж хэдэн автобус л авсан. Тиймээс энэ их ач холбогдолтой зээл шүү. Гагцхүү хэрэгжүүлэх хугацаа нь хэтэрхий хол байна. Троллейбус бол хамгийн хямд унаа. Тиймээс шууд халахын оронд тордоод явуулах хэрэгтэй гэлээ. Тусгай замын автобусны замын тооцоолол буруу, ашиглахгүй байгаа төмөр замыг хэрэглэвэл илүү хямд зардлаар энэ асуудлыг шийдэж болно гэсэн саналыг Д.Одхүү хэлсэн. Монгол Улс өөрсдөө троллейбус үйлдвэрлэж байгаа тухай мэдээлэл хэсэг хугацаанд хэвлэл мэдээллээр гарч байсан. Энэ ажлыг УИХ-ын гишүүд өөрсдийн гараар алж буй нь энэ бололтой.

Хотын дарга нь метро барих санал дэвшүүлсэн. Гэтэл энэ ажилд 5-6 тэрбум төгрөг хэрэгтэй, эх үүсвэр байхгүй гээд хямдыг нь бодож машин нь багтаж ядаж байхад баахан том автобус оруулж ирэх нь. Ийм жижиг асуудлаар хөөцөлдөхийн оронд метро байгуулах хөрөнгө босгох, Хөшигтийн хөндийг дагасан хот байгуулах гэх мэт томоохон зүйлд анхаарлаа хандуулах ёстой хэмээн Д.Загджав шүүмжилсэн. Ц.Даваасүрэн гишүүн гадаад өрийн асуудлаа хянасны дараа энэ зээлийг тухай ярих ёстой гэсэн санал гаргав. Манай улсын гадаад өр 9.6 тэрбум ам.долларт хүрсэн, үүний 7.4 тэрбумыг нь уул уурхайн чиглэлийн хувийн компаниуд авсныг Ц.Шинэбаяр гишүүн хэвлэлийн хурал хийж мэдээлсэн. Үүнд гишүүд анхаарлаа хандуулж эхэлсэн бололтой.

Байнгын хороон дээр энэ асуудал ч сөхөгдсөн юм. Төсвийн байнгын хорооноос өрийн асуудлыг нягтлах ажлын хэсэг байгуулсан. Тэдний санал, дүгнэлтийг сонссоны дараа энэ зээлийг ярих нь зөв гэсэн саналыг Ц.Даваасүрэн гаргасан ч дэмжлэг авсангүй. Харин гаднаас авах зээл манай улсад ашигтай байна уу, үгүй юу гэдгийг хянах ёстой гэдэг дээр санал нэгдэв. Нийтийн тээврийн хөгжлийг сайжруулж, хотын замын ачааллыг багасгах ёстой учир уг асуудлаар Ажлын хэсэг гаргаж, тооцоог нягталсны дараа зээлийн хэлэлцээрийн төслийн талаар ярилцах шийдэлд хүрсэн юм. Ажлын хэсгийг Ц.Батбаяр ахалж, Д.Ганхуяг, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар орохоор болсон.

Х.Батсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button