Uniүerse Best Songuuli Гоё 007

007 Өмнө нь тагнуулд ажилладаг байсан л даа

Шүүгч 1 За бэлдсэн юмаа үзүүлчих

……

Шүүгч 1 Ммм ямар их өнгө алдав аа. Илтгэл үү шүлэг үү, ойлгосонгүй. Өнгө алдана гэдэг чинь мөнгө алдана гэсэн үг

Шүүгч 2 Ёооё энэ ямар хэцүү байнаа, энэ ямар сонин байнаа, тембр байхгүй, динамик байхгүй, юу ч байхгүй, уучлаарай тэнцсэнгүй

Шүүгч 1 Миний хувьд бас тэнцсэнгүй ээ

007 Би жаахан сандарчихлаа… өөр юм үзүүлье тэгэх үү

Шүүгч 1 Ерөнхийдөө ойлгочихлоо миний дүү. Чамд хүсэл байж болно, мөрөөдөл байж болно. Гэхдээ улс төрч гэдэг хүссэн бүхний чаддаг ажил биш. Дуулахад авъяас хэрэгтэй шиг улс төрд ч авъяас хэрэгтэй байдаг юмаа.

007 Би уг нь номтой…

Шүүгч 2 Монголчууд бүгдээрээ л номтой

Шүүгч 1 Илүү их номтой болоод дараа жил ирээрэй. За хоёр тэнцсэнгүй

007 Би бас мөнгөтэй

Шүүгч гурав Мммм. Уг нь энэ хүүхдэд нэг юм байгаад байнаа, би дараагийн шатанд хармаар байна.

Шүүгч 1 Номтой мөнгөтэй юм биз дээ…ммммм

Шүүгч 2 Заа яахав. Дахиад нэг юм үзүүл дээ.

……

Шүүгч 1 Өмнөхөөсөө хамаагүй дээр боллоо. Үзүүлбэрээ зөв сонгоно гэдэг гэдэг ийм чухал. Чамд яах аргагүй нэг юм байна. Тэнцлээ.

Шүүгч 2 Чи тэнцлээ, гэхдээ жоооохон тэнцлээ. Дууны сонголт, намын сонголт, номын сонголт маш чухал шүү. Бусад оролцогчид сайн ойлгох хэрэгтэй.

007 Баярлалаа. Би аав руугаа залгаж тэнцсэнээ хэлчих үү?

Шүүгч гурав Тэг тэг, ах нь чамд боломж олгосоныг бас хэлээрэй

Шүүгч 1 Чи чинь тагнуулч байсан гэл үү? Тагнуулч байх ямар байна?

007 Тагнуулч байсан болохоор хаана гоё гоё юм байгааг мэддэг л дээ.

Шүүгч 2 Сүүлд хаана гоё юм олов?

007 Дорнодод.

Шүүгч 1 Буриадууд ч адайр улсууд даа. Газрыг нь ухахаар уурлах вий.

007 Би дивтаат болчих юм чинь тэд уурлахгүй ээ.

Гооё хамгийн гоооё…Хувийн дугаар 007 маань ямартай ч эхний шатандаа тэнцлээ. Тэр гоё юм хаана байгааг мэддэг гоё залуу. Тэр гоё юм олоод бүүр гоё болгоод эргүүлээд өгдөг сайхан сэтгэлтэй, гоё саналаа өгцгөөгөөрэй Дорнодчуудаа. Гоооё хамгийн гооё. Ёоооё.

Нийтлэлч Волк

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button