Ард Аюушийн удирдсан хөдөлгөөний түүхийн судалгаа ЭШХ боллоо

дугуй танхимд амжилттай болж өндөрлөлөө. Уг хурлыг МУИС-ийн НШУИС-ийн Түүхийн тэнхим санаачлан тус сургуулийн эрдэмтэн багш нар, Үндэсний Төв Архив, Улс төрийн хэлмэгдэгсдийн талаарх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтнууд дээрх сэдвийн хүрээнд түүхэнд холбогдох асуудлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Тус эрдэм шинжилгээний бага хуралд Ард Аюушийн Хөх овгийнхны төлөөлөл болсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ховд аймгийн Мөст сумын нутгийн зөвлөлийн дарга Л.Ганпүрэв, Ж.Гарьдхүү, З.Лхагваа, Шагдар нар болон тус аймгийн Цэцэг сумын иргэдийн төлөөлөл хурлыг шимтэн сонирхсон байна. Хөх овгийхныг төлөөлж УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн юм. Түүнчлэн өнгөрсөн жил 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн Цагаагчин гахай жилийн хувьсгалын түүхэнд Ховд хотыг Манж Чин улсын эрхшээлээс чөлөөлсөн буюу манжийн амбанг хөөн гаргасан үйл явдал чухал байр суурь эзэлдэг.

Ар монголын баруун хэсэгт ХХ зууны эхэн үеэр гарсан Аюушийн удирдсан тэмцэл нь монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцлийн 1911 оны хувьсгалын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болдог. Энэхүү тэмцэл нь Үндэсний тусгаар тогтнол, нийгмийн эрх чөлөөний төлөө тэмцэлд нэр нь, үйл хэрэг нь тодорсон, тодроогүй тэмцэгчдийн дотор Засагт хан аймгийн Дархан засгийн хошуунд гарсан ард Аюушийн удирдсан тэмцэл нэн хүндтэй байр суурийг эзэлдэг. Энэхүү түүхт үйл явдлаас хойш эдүгээ 100 жил өнгөрч байна. Энэ түүхт ойн жилд түүнд холбогдох түүхийн асуудлуудыг нягтлан судалж, түүхийн шинжлэх ухааны судалгааг өргөжин хөгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Энэ үүднээс тус эрдэм шинжилгээний хурлыг хийж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button