Өдөртөө бага зэргийн хур тунадас орно

5-10 метр, өдөртөө секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 1-3 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж зарим газраар шөнөдөө секундэд 12-14 метр, өдөртөө секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар 7-12 градус,бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хэнтийн нутгаар хур тундас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хэнтийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Өдөртөө хóð òóíàäàñ орно. Салхи баруун хойноос шөнөдөө секундэд 5-10 метр. Өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тундас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button