Эрхэм гишүүдийн жилд нэг удаа бичдэг галзуу хүний өдрийн тэмдэглэл

Өөрсдийг нь мэддэг, хө­рөнгө чинээг нь гадарладаг хүмүүс ХОМ-ийг уншаад хөх инээд нь хүрч байгаа гэнэ. Ер­төнцийн гурван худлаа дээр ХОМ-ийг нэмээд дөрөв бол­гоё гэх нь холгүй байгаа та­лаар иргэд ярьж, дүлий дүмбэ суу­саар байгаа АТГ-ыг шоолж бай­на. Эрүүл хүн шиг юм бичсэн нь ч байна. Гэхдээ л ихэнх нь эх­ний зүйрлэлд таарч байгаа юм. Галзуу хүний өдрийн тэм­дэг­лэл гэсэн нэр арай хатуудаж байж ч болох юм, гэхдээ л зарим эр­­хэм гишүүдийн мэдүүлэгт ямар ч логик алга. Эргэлзмээр, гайх­маар, бүр элэг хөшмөөр мэ­дүүлэг ч байх юм.

Хараад л шууд түм буман асуул­тууд толгойд эргэлдэж, төөрөлдөхөөр мэдүүлгийг эрхэм гишүүд өгчээ. Хэдхэн жишээ авъя. УИХ-ын гишүүний суудал, Эрдэс баялаг эрчим хүчний сайдын зөөлөн сэнтийг давхар эзэг­нэнхэн суудаг Д.Зоригт нэг адуутай, түүнийгээ хурдан уд­мын гэж тодотгосон атлаа 100 000 төгрөгөөр үнэлжээ. Зов­логоноосоо бага үнэлэгддэг хур­дан ажнай гэж байх уу. Эрхэм сайд монгол хүний хүндэтгэн дээ­дэлдэг молор эрдэнэ аж­най хүлгээ махаар нь бодоод үнэл­чи­хэв үү. Ц.Намхайнямбуу баат­рын шийрийг хатааж, малч­дын дундаас төрийн тү­шээ­гээр тодорсон Д.Балдан-Очир гишүүний 2800 мал дотор саа­лийн үнээ нэг ширхэг ч алга. Эр­хэм гишүүн хөдөө гэртээ очи­хоороо хар цай зооглож суу­даг хэрэг үү. НХХ-ийн дэд сайд Н.Ном­тойбаяр 100-хан ширхэг хувь­цаа гаргасан НС МАК ком­панийн хувьцааг 100 хувь эзэмш­дэгээ бичээд, нийтэд нь нэг сая төгрөгөөр үнэлсэн байна. Сайд цэг таслалаа андуурав уу, худлаа мэдүүлэг өгөв үү.

Тийм бол алдаа нь хэнийх вэ. Хоёр тэрбум, 200 сая төг­рөгийн үнэлгээтэй хувьцаа эзэмш­дэг О.Чулуунбат гишүүн бү­тэн жилд 20 сая төгрөг л ол­жээ. Цалин нь ороод шүү. ТҮЦ ажиллуулдаг хүн хүртэл ху­далдагчаа жилийн 3 сая төг­рөгийн цалин өгөөд явж байгаа жи­шээ байдаг. Эрхэм гишүүн ТҮЦ ажиллуулдаг юм болов уу. Эсвэл орлогын тат­вараас бул­таад байна уу. Иймэрхүү мэ­дүүл­гийг харсан ямар ч эдийн засгийн цагдаагийн нүд нь сэргээд л ирэх ёстой бай­маар. Гэтэл АТГ гишүүдийг дуу­­даж тайлбар авсан гэж сон­согд­сонгүй. Цагдаагийн зарим албан хаагчдаар л оролдож байх шив. Зарим гишүүдийн зүүн чих хангинаж магадгүй. Гэхдээ хэлэхээс өөр арга алга, тэд ХОМ-ээ бөглөж сураагүй байна. Бөглөх чадвар алга.

Логикгүй, шалгаж үзмээр иймэрхүү ХОМ өгдөг гишүүд байхад хүүхдээсээ зээлсэн мөн­гөө хүртэл бичдэг үнэнч гишүүд ч байна. Эрхэм гишүүн Батж.Бат­баяр хоёр хүүхдээсээ мөнгө зээлэхэд хүрснээ ХОМ-тээ бичжээ. Ц.Цэнгэл тэргүүтэй ганц нэг гишүүд Эрдэнэс Та­ван­толгой-гоос олгосон гэх 536 хувь­цааг ХОМ-тээ оруулсан үзэг­­дэ­нэ. 2011 оны ХОМ-ийн та­­лаар хэвлэлд хангалттай бич­­сэн тул ингээд орхиё. Х­а­рин цаашид анхаарах ёстой асуу­­дал байна. Орлого гэдэгт ту­­хайн гишүүний цалингаас гад­­на хувьцаагаар олж байгаа ор­­ло­го орох ёстой.

Давхар ажил хийгээгүй, хувьцааныхаа аш­гийг авч байгаа учраас тэр. Гэ­тэл дээр хэлсэнчлэн ТҮЦ ажил­луул­даг гишүүд олон бай­на. Тэднийг АТГ шалгахаа мэ­дэж байгаа биз гэж найдъя. Хүүх­дээсээ мөнгө зээлсэн, эх­нэ­рээрээ тэжээлгэдэг, ТҮЦ ажиллуулдаг гээд зүсэн зүй­лийн мэдүүлэг өгсөн байна. АТГ-т тэдний өгсөн ХОМ нь үнэн ч байж магадгүй, амьдрал баян юм хойно. Гэхдээ л шалгах хэ­рэг­тэй юм. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд хийгээд бусад өн­дөр албан тушаалтнуудыг Ер­төн­цийн гурван худлаа-гийн нэгд оруулчихаад байна. ХОМ-т хэн ч итгэхгүй байна. АТГ-ын хийдэг ганц том ажил нь ХОМ авах болж хувирчээ. Уг нь бол ХОМ авах нь биш түүний мө­рөөр шалгах нь гол ажил нь байх ёстой юм. Гэтэл Шалгасан бол­дог учраас ихэнх нь үнэн зөв мэдүүлдэггүй. Тиймээс нэг нь өгсөн болж нөгөөх нь авсан болж жүжиглэдгээ больчихооч дээ гэмээр. Гэтэл бо­лохгүй юм аа. Улстөрчдийн хоо­ронд тэм­цэл, атаа хорсол, өс хонзон бай­гаа цагт АТГ ажил­лах ёстой шүү дээ. АТГ-ын хам­гийн гол үүрэг нь энэ юм болов уу гэж харагдаж байна.

Х.Батсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button