Нүдээ эрүүл байлгах 9 дасгал

Нүдийг дасгалжуулахад ширээний теннис, сэлэлт, гүйлт, морин спорт болон бүжиг нэн тохиромжтой.

Түүнчлэн дараах дасгалыг тогтмол хийгээрэй.

1. Нүдний ядаргааг арилгахын тулд нүдээ аниад дээд доод зовхиндоо хэдэн секунд иллэг хийнэ.

2. Зовхио маш түргэн аньж нээн хагас минут хэртэй цавчлаарай.

3. Дээш ба дотогш бас (хөмсөгний хооронд) хамрынхаа үзүүрийг харна.

4. Нүдээ зүүн тийш (толгой хөдөлгөөнгүй байна) баруун доод, дээд талаар эргүүлж хар. Дараа нь зүүн мөрөө харан зүүнээс доош, баруун мөрөө харан баруунаас дээш ширтэнэ. Үүний дараа зүүн тийш, дээш, баруун тийш, доош эргүүлэнгээ хар.

5. Өмнөө байгаа зүйл дээр хараагаа төвлөрүүлэнгээ толгойгоо баруун, зүүн тийш, дээш доош эргүүл.

6. Цагийн зүүний дагуу нүдээ эргүүл, дараа нь эсрэгээр зовхио аньж байгаад тус дасгалыг хий.

7. Зарим зүйлийн контур (дүрсийг) нүдээрээ ээлжлэн зураарай.

8. Нүднийхээ өмнө хуруугаа гозойлгон ширт. Дараа нь алсыг ширт хэд хэдэн удаа давт. Одоо хуруугаа холдуулж, ойртуулангаа харцаа салгахгүй ширтэнэ.

9. Нүдээ аниад харанхуйг хар. Дараа нь нүдээ том нээж өмнөхөө хар.

Бүх дасгал хэдхэн секунд үргэлжилнэ. Ядарвал хэдэн удаа цавчаад, нүдээ аниад амар. Толгой хөдөлгөөнгүй байх ёстойг анхаараарай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button