МАН-ын бүлэг АН-ынхны саналыг хүлээж авахаар болов

УИХ-ын сонгуультай адил тогтолцоогоор буюу 30-15 гэж тогтох тухай АН-ын саналыг хэлэлцжээ. АН-ын тавьсан уг саналыг МАН бүлэг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн байна. Түүнчлэн саналыг цахим хэлбэрээр тоолох, нэг хуудсан дээр санал бичих зэрэг саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ эдгээр зүйлийг ажлын хэсэг, байнгын хороон дээр илүү сайн гаргах нь зүйтэй хэмээн санал нэгджээ. Харин ХЗДХ-ийн сайдыг огцруулах тухай бүлгийн хуралдаанаар хэлэлцээгүй бөгөөд одоогоор Засгийн газрын нэг гишүүний асуудлаас илүү сонгуулийн хууль нь чухал байгаа гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн байна.

Б.Саран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button