Нидерландын Засгийн газар огцорлоо

Тус улсын Ерөнхий сайд Марк Рютте өнгөрсөн даваа гарагт огцрох хүсэлтээ гаргасан байна.

Рютте тэргүүтэй Эрх чөлөө, ардчиллын төлөөх ардын нам парламент дахь Чөлөөт намын дэмжлэгийг авч чадаагүй тул ийнхүү огцрохоор шийджээ. Эрх баригч эвслийн зүгээс Европын холбооны тавьсан шаардлагын дагуу төсвийн алдагдлыг бууруулахад зориулж, 16 тэрбум еврогийн зардлыг танах санал оруулсан байна. Гэтэл Чөлөөт нам татгалзсанаар Засгийн газар огцорчээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button