Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян өндөрлөхөд 5-хан хоног үлдлээ

өндөрлүүлэхэд 5-хан хоног үлдээд байна.

Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг уриатайгаар 2011 онд Монголд анх удаа хэрэгжсэн Голомт банкны Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян өнгөрсөн жил гаруйн хугацаанд 3 удаа амжилттай зохиогдож 300 орчим хүнийг ажлын байраар хангасан бол дөрөв дэх удаагийн аян 2012 оны 3-р сарын 26-нд эхэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар тус аянд 1000 гаруй хүн хамрагдаж Голомт банкинд ажилд орох хүсэлтээ илэрхийлжээ.

Ажилд орох хүсэлт, сонгон шалгаруулалт, сургалт, ажлын байр гэсэн шат дарааллаар явагддаг тус аяны эхний шатны сонгон шалгаруулалт 4-р сарын 5-9-ний өдрүүдэд явагдаж, шалгарсан хүмүүс сургалтанд хамрагдаж тун удахгүй ажлын байраар хангагдах гэж байна. Харин хоёр дахь шатны сонгон шалгаруулалт 4-р сарын 21-нд эхэлж тун удахгүй шалгарсан хүмүүс сургалтанд хамрагдана.

2012 онд хүний нөөцөө 15 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж буй тус банкны дөрөв дэх удаагийн Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян-ы материал хүлээн авах эцсийн хугацаа 4-р сарын 30-ны өдрөөр дуусгавар болно.

Аянтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 311530, 311971-/362/, 8805-1995 дугаарын утас болон www.golomtbank.com/mn/job/jobs цахим хаяг, [email protected], [email protected] и-мэйл хаягуудаар авч болно.

Мөн хуучнаар Гутлын 22-р дэлгүүрийн байр буюу Голомт банкны Төв салбарын зүүн талд байрлах Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяны мэдээллийн төв ажлын өдрүүдэд 9.00-18.00, амралтын өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд ажиллаж зөвлөгөө мэдээлэл өгч, ажилд орох хүсэлт хүлээн авч байна.

Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг…

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button