Кикбоксын шилдэг тамирчдын тулаан эхлэв

Спортын төв ордны А танхимд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний медалийн эзэд энэ ням гаригт тодрох юм. Бүх ард түмний спортын их наадмын хөтөлбөрт кикбоксын төрөл анх удаа багтан орсонд спортынхон болон Монголын кикбоксын холбооныхон сэтгэл өндөр байгаа ажээ.

Тэмцээнд оролцож байгаа тамирчид олон улсын стандартад нийцсэн хувцас хэрэглэлийг зөв өмсч бэртэл гэмтлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх ёстой юм байна. Урьдчилсан байдлаар 23 байгууллагын 180 гаруй кикбоксчид шигшээ тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн. Мөн энэ удаагийн тэмцээнийг анх удаагаа дижиталд системээр шүүх аж.

Б.НОМУУН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button