Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ

газрын мэргэжилтэн н.Сумьяагаас тодрууллаа.

-Хаврын адаг cap дуусч байгаа ч цасан шуурга тавих талаар мэдээлсэн. Цаг агаар хүндрэх нутгийг тодруулж хэлбэл?

-Энэ сард ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй байх төлөвтэй байна. Баруун аймгуудийн нутаг, нутгийн зүүн болон төвийн аймгуудын баруун хэсгээр их хэмжээний нойтон цас орно. Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн нутгаар хүчтэй салхилж, цаашлаад Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн зарим нутгаар салхи баруун хойноосоо 18-24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Нийт нутгаар ойрын тав хоногт өдөртөө 3-16 градус дулаан, шөнөдөө 1-8 градус хүйтэн байна. Огцом хүйтэрч буй шалтгаан нь Баруун Сибирийн нутгаас хүйтэн агаарын масс шилжин ирсэнтэй холбоотой.

Энэ байдал удаан үргэлжлэхгүй боловч сарын сүүлээр хүйтэн агаарын урсгал орж ирж цасан болон шороон шуурга дэгдэж, хур тунадас орно.

-Ой хээрийн түймэртэй байгаа аймгуудад салхи гарвал гал ихсэх аюултай. Гал гарч байгаа нутгуудад цаг агаар ямар байгаа бол?

-Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт гарсан түймрийг цурманд оруулсан. Бага зэрэг хур тунадас орвол түймрийг унтраахад тус болох байх. Гэхдээ ой хээрийн түймэртэй байгаа аймгуудад зорчиж байгаа иргэд түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхиныхаа гал, цогийг бүрэн унтраах, үнс, нурмыг таглаатай нүх, саванд хийж гал алдахгүй байхыг онцгойлон анхаарах хэрэгтэй.

Мөн мал төллөчихсөн, ямааны ноолуур самнасан энэ үед хүйтэрснээс багагүй гарз хохирол учирдаг учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэйг сануулж байна. Түүнчлэн иргэд тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчих, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, замд бензин шатахууны нөөцтэй гарахыг сануулъя.

Г.Тогос

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button