Линдсей Лоханы том боломж

Lifetime студийн бүтээл Лиз, Дик хоёр кино нь Тэйлор болон Ричард Бартоны хайрын түүхийг өгүүлэх гэнэ. Одоогоор Бартоны дүрийг хэн бүтээх нь тодорхойгүй байна. Алдарт хосын хайрын түүх 1963 онд хийсэн Клеопатра кинонд хамтран тоглосноор эхэлсэн билээ. Адармаатай амьдралд Бартон, Тэйлор хоёр гурав салж гурав нийлсэн байдаг. Лиз, Дик хоёр киног бүтээгчид дээрх хэсгийг хэрхэн үзүүлэх ухаанаа олохгүй байгаа тухай гадаадын хэвлэл мэдээлэлд дурьджээ.

Учир нь алдарт хосын салж нийлэх болсон шалтгаан өнөөдрийг болтол тодорхой болоогүйд байгаа юм. Юутай ч томоогүй байдлаасаа болж өөрийн карьераа алдаад байгаа Линдсей Лохан эл киноны гол дүрийг бүтээснээр амжилтаа эргүүлэн авчирна хэмээн кино судлаачид үзэж байна.

Т.Зөн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button