Цэнхэр-үүд финалд үлдлээ

болж багууд 22 харьцаатай тэнцсэнээр нийлбэр дүнгээр 32-оор Челси финалд шалгарлаа. Тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авсан Барселона эхний хагасын 35 дахь минутад Бүскүэтсийн гоолоор 10 харьцаатай тэргүүлж эхэлсэн. Улмаар Челси-гийн ахлагч Жон Терри Алекс Санчес дээр алдаа гаргасны шийтгэл болгож улаан хуудас авсан нь Цэнхэр-үүдийг хүнд байдалд оруулав. Нэгдүгээр үеийн төгсгөл хэсэгт Мессигийн дамжуулалтаар Иньеста гоолдож 20 болгосон нь Барса-гийн фанатуудын хөөрлийг дээд цэгт нь хүргэв. Гэвч фанатуудын хөөрөл удаан үргэлжилсэнгүй.

Нэгдүгээр үеийн төгсгөлд шүүгчийн сунгасан цагт Рамирес сөрөг довтолгооноор гоолдож нийлбэр дүнг 22-ын харьцаатай болгосон нь Барса-г хүнд байдалд оруулав. Хоёрдугаар хагас эхлэхэд Барса-гийн шуурган довтолгоо үргэлжилсээр 48 дахь минутад Дрогба Мессиг торгуулийн талбайд унагаснаар Барса-д том боломж олдсон юм. Гэвч олдсон боломжийг Барса-гийн амьд домог Месси салхинд хийсгэж орхисон.

Арвуулаа үлдсэн Челси Барса-гийн шуурган довтолгоог хамгаалсаар 90 дэх минуттай золгосон юм. Харин тоглолтын эцсийн цэгийг 80 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Фернандо Торрес шүүгчийн сунгасан цагийн хоёр дахь минутад тавьснаар Барселона-г талбайд нь буулгаж авсан юм. УЕФА-гаас гаргасан санал асуулгаар тоглолтын шилдэг тоглогчоор Эшли Коул шалгарчээ.

Т.БИЛЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button