Линкольны дуран 700000-аар үнэлэгдэв

тухай Agence France–Press мэдээлжээ.

1865 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Вашингтон хот дахь Фордын театрт жүжигчин Жон Уилс Бутад буудуулахаасаа өмнө энэ дурангаар жүжиг үзэж байсан гэнэ.

Энэ дуран Nate Sanders Auctions дуудлага худалдааны газарт тавигдах юм байна. Дуудлага худалдааны газрын мэдээлснээр 1865 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр шархадсан Линкольныг театрын ойролцоох гэрт нь хүргэхэд тусалсан армийн ахмад Жеймс Маккамли дуранг авсан байсан гэнэ. Маккамли гэр бүлийнхэндээ дуранг өв залгамжлуулан үлдээдэг байсан бөгөөд энэ гэр бүлийн гурван үеийнхэн Линкольны дуранг хадгалж иржээ.

Харин 1979 онд энэ дуранг Forbes сэтгүүлийг үндэслэгч Малькольм Форбс өв залгамжлагчаас худалдан авсан байна. Эргэн сануулахад иргэний дайн дууссанаас тав хоногийн дараа Миний америк хамаатан жүжгийн үзүүлбэрийн үеэр Линкольны амь насанд халдсан юм. Сумны шарх авсан тэрбээр ухаан орохгүй байсаар маргааш өглөө нь нас барсан бөгөөд түүнийг алсан Жон Уилкс Бут гэгч нь өмнөдийнхнийг дэмҗдэг нэгэн байсан гэдэг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button