Алтайн хязгаараас алга болсон хүн өвсөн овоохойгоос олджээ

гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд дөрөвдүгээр сарын 22-ны өдөр олдсон байна.

Аврах албаныхны мэдээлснээр ням гаригт талбайд ажил хийхээр ирсэн фермерүүд алга болсон хүнийг олжээ. Тэрбээр сарын өмнө гэрээсээ согтуу гараад төөрөн, замд явж байхдаа өвсөн овоохой олж, хөлдөж үхэхгүйн тулд орж хоргодсон гэнэ. Сарын турш тэрбээр сүрлэн доор үлдсэн цас, өвс идэн голоо зогоож байжээ. Харин бүтэн cap өвсөн овоохойгоос гараагүйгээ дахин төөрөхөөс айсан хэмээн Алтайн оршин суугч тайлбарласан аж.

Одоо тэрбээр жингийн алдагдал ихтэйн улмаас эмнэлэгт хэвтэж байгаа Гэнэ. Үүнтэй ижил түүх саяхан Шведэд мөн болсон юм. 2012 оны хоёрдугаар сард Шведийн цагдаа нар ойд цасанд суусан машинд хоёр cap амьдарсан эрийг аварсан юм. Тэрбээр мөн л цас идэн гол зогоож байжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button